x

Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв

УИХ-ын дөрвөн гишүүн ирэх оны төсвийн төслөөс 3,6 их наяд төгрөгийг хасуулахаар Засгийн газарт шаардлага тавьжээ.

Засгийн газар 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн нийт орлогыг 36,7 их наяд төгрөгөөр тооцсон нь 2024 оны баталсан төсвөөс даруй 10 их наяд төгрөгөөр, хоёрхон сарын өмнө УИХ-аар баталсан төсвийн тодотгол буюу хүлээгдэж буй гүйцэтгэлээс (30,6 их наяд) зургаан их наяд төгрөгөөр давуулаад байгаа юм.

Хоёрхон сарын өмнө УИХ 2024 оны төсөвт тодотгол хийхдээ төсвийн урсгал зардлыг 3,6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ 3,6 их наяд төгрөгийг 2025 оны төсвийн зарлагаас хасаач ээ гэдэг шаардлагыг л УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн тавиад байна.

Гишүүдийн цохож хэлснээр ирэх оны төсөвт томилолт, зочны зардлыг 111 тэрбумаар төлөвлөсөн нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. Тавилга эд хогшилд 268 тэрбумыг төсөвлөсөн нь 2024 оны төсвийн зардалд тусгаснаас 2.2 дахин нэмэгдсэн. Мэдээллийн технологийн зардалд 70 тэрбумыг оруулж ирсэн 2024 онд 20 тэрбум байсантай харьцуулахад 3.6 дахин нэмэгдүүлсэн.

Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх оныхоос 2.5 дахин, бараа ажил үйлчилгээний зардалд 690 тэрбумыг төлөвлөсөн нь 2024 оныхоос 240 тэрбумаар өссөн… гэх мэтчилэн. Энэ мэтээр сайд нарын төсвийн багцад нуусан, дарсан тоонуудыг хооронд нэмээд үзвэл нөгөө “ад шоо” болоод байгаа Үндэсний хиймэл дагуулаа хөөргөчих мөнгө бэлээхэн байна.

Гэтэл УИХ-д олонхи суудал авсан МАН сонгуульд орохдоо “Төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хүртэл хувиар бууруулна, Засгийн газрын өрийн эзлэх хувийг 40 хувиас бага байлгана” гэж амласан. АН “төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна”, ХҮН бизнест ээлтэй татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана” гэж амласан. Гэтэл Засгийн газарт хамтарсан гурван нам энэ амлалтуудаа бүх талаар зөрчөөд, ДНБ буюу эзийн засгийн өсөлтөө хэт өөдрөгөөр төсөөлөх, өсгөж тавих замаар төсвийн зарлагаа нэмэгдүүлж байгааг гишүүд эсэргүүцээд байгаа юм.  

Гэтэл энэ өсөлтийн ард юу явсан бэ? Гишүүд эхнээсээ асууж байна. Ховд аймгийн Манхан суманд 240 хүүхдийн сургууль барихад 4,5 тэрбумыг төсөвлөсөн атлаа Баянхонгор аймгийн Жаргалант суманд 250 суудалтай сургууль барихад яахаараа 8,2 их наядыг төсөвлөдөг юм бэ? Нэг нь шаазан жорлонтой, нөгөөг нь алтан жорлонтой юм уу? Гэж.

2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод баталсан нэг журам бий. Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн барилгыг нэг стандартаар барина аа. 250 хүүхдийн сургуулийг Ховд аймгийн Манхан суманд барьсан, Баянхонгор аймгийн Жаргалант суманд, эсвэл нийслэлийн Хан-Уул дүүрэгт барьсан яг адилхан төсөв, яг адилхан зураг төслөөр барина шүү гэж. Энэ журам хаанаас, хэзээнээс эхэлж эвдэгдсэнийг мэдэхгүй ч үр дүн нь өнөөдөр ийм болсон байна. Аймгийн удирдлагууд дуртай тоогоо тавиад дундаас нь мөнгө цавчдаг уу, эсвэл гүйцэтгэгч компани, сонгогдсон гишүүд нь хувь, хувьцаагаа хуваадаг уу, мэдэхгүй. Ийм төсөв Сангийн яамаар хянагдаад, аудитын шалгалтыг даваад ороод ирнэ гэдэг өөрөө “но”-той, ноцтой асуудал. Тийм болохоор гишүүдийн тавьж байгаа шаардлага зөв. Ирэх оны төсвийн төслийг хууль санаачлагчид нь буцаах ёстой. Уг нь бол илүү олноороо гарч ирээд дэмжих ёстой юм. АН, МАН, ХҮН Засгийн газарт хамтарсан байхтай ямар ч хамаагүй, зарчмын асуудал. УИХ-д цөөнх суудал авсан хоёр нам Засгийн газарт орохдоо сонгогчдод юу гэж амласнаа сана. Хамтарч ажиллана, хяналтаа ч тавина гэсэн байх аа.

Бас нэг жишээ. Соёлын сайдын санаачилсан, сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд хамгийн их шуугиан тарьсан, иргэдийн эсэргүүцэлтэй тулсан 18,3 тэрбум төгрөгийн соёлын ваучерийн асуудал байна. Соёлын сайд хэлэхдээ “Өсвөр насны буюу 16-18 насны хүүхдүүд төрийн бодлогын гадна үлдлээ. Соёл, хүмүүжлийн доголдолд орлоо. Амиа хорлох, хорлохыг санаархах үзэгдэл хавтгайрлаа. Өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлт зах замбараагаа алдлаа. Энэ хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлөхийн тулд энэ арга хэмжээг авч байгаа юмаа” гэсэн. Улсын хэмжээнд 16-18 насны 183 мянган хүүхэд байдаг юм байна. Энэ бүх хүүхдүүдэд жилд 100 мянган төгрөгийн соёлын үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Спорт, дугуйланд явах, жүжиг, кино үзэх гэх мэтчилэн.

“Хүүхдүүдийнхээ киноны мөнгийг бид өөрсдөө төлчихье өө, наад мөнгөөрөө хавдрын эмнэлэг бариач, ядаж 3-р станцынхаа ганц зуухыг солиоч ээ” гэхээр “Номин сайдыг өмөөрсөн юм биш шүү” гэж байгаад нэг нь “Наадах чинь Соёлын сайдад хамаагүй. Эрүүл мэнд, Эрчим хүчний сайдаасаа нэхэхгүй юу” гэж загнана. Тэгвэл өсвөр насныхны хүмүүжил, соёлын боловсролын асуудлыг ч гэсэн Боловсролын сайдад, Гэр бүл, хөгжлийн яаманд нь үлдээвэл ямар вэ, Соёлын сайд аа? Яг таны эрхлэх асуудал мөн үү?

Тэгж яривал Соёлын яам соёлын бодлогоо, бүтээгдэхүүнээ, хүртээмжээ, салбарын боловсон хүчнээ хариуцах үүрэгтэй. Түүнээс биш соёлын хэрэглээн дээр мөнгө тавих үүрэг байхгүй. Өсвөр насны хүүхдэд тохирсон, хүмүүжилд нь зориулсан соёлын ямар бүтээгдэхүүн, контентыг бий болгох вэ, яаж соёл урлагт дуртай болгох вэ, түүгээр дамжуулж яаж хүүхдэд нөлөөлөх вэ гэдэг л салбарын бодлого. Тэгвэл сургууль, хүүхдүүд аяндаа театр, кино руу хошуураад ирнэ. Эцэг эхчүүд мөнгөө төлнө.

Тийм их төсөвтэй юм бол төсвийн мөнгөөр угжаад байгаа тэр хэдэн киночдынхоо дунд, бүр арилжааны энэ олон телевизүүдийнхээ дунд хүүхдэд зориулсан, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, өсвөр насныхны эмзэг асуудлыг хөндсөн сайхан уран бүтээл, кино, жүжгийн уралдаан зарла л даа. Шалгарсныг нь худалдаж аваад хүүхдүүдэд  үзүүл. Арилжааны энэ олон телевизүүдийнхээ дунд уралдаан зарлаад хэдэн сайхан сериалтай болчих, мөнгийг нь төлчих. 2000-аад онд Үндэсний телевизийн бүтээл “Хэцүү анги” киног хүүхэд бүр үздэг, бүр аав, ээжтэйгээ гэр бүлээрээ тойрч суугаад үздэг байлаа. Атал өнөөдөр хүүхдүүдэд санал болгочихоор ямар уран бүтээл, шинэ контент соёл урлагийнхнаас гарсан бэ? Энэ л Соёлын сайдын эрхлэх асуудал. Даанч Соёлын сайд нь өөрөө салбарын хүн биш учраас соёлын талаар “А” үсэг ч алга.

Түүнээс биш Эрчим хүчний сайдын багцад 3-р станцаа засах мөнгө байна уу, үгүй юу? Эрүүл мэндийн сайд Хавдрын эмнэлгийн төсвөө оруулсан уу, үгүй юу гэдэг Соёлын сайдад ёстой “падлий” байхгүй. Уг нь өөрийнх нь самарсан соёлын салбарын тухай л яриад, гаслаад байгаа юм шүү дээ.

Б.ЗАЯА

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top