x

Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь

Социализмын үед биднийг дунд сургууль, их сургуульд сурч байх үед багш нар“Орос оронд мандсан октябрийн агуу их хувьсгал” хэмээн улаантны улиг болсон худал ухуулгаар толгойг миньдүүргэдэг байлаа. Яг бодит үнэнийг сайтар судлаад үзэхээр ямар ч хувьсгал болоогүй, зөвхөнтөрийн эргэлт л болсон юм байна лээ. Түүхийг үнэнээр нь бичих цаг болжээ. Орос оронд 1917 оны 11-р сарын 7-ны өдөроктябрийн хувьсгал болсон уу? эсхүл төрийн эргэлт болсон уу? гэж асуувал одоо болтол олон монгол хүн Орост октябрийн хувьсгал ялж, оросын ард түмэн эрх чөлөөгөө олж, амар сайхандаа жаргасангэх байх л даа. Үгүй шүү. Үнэнийг өгүүлье. 

Октябрийн хувьсгалын өмнө Орос оронд Романовынхны хаант засаглал Михайл Романовын үеэс эхлээд Николай Романов хүртэл 300 жил оршин тогтносон юм.Москва голын дэргэд зуун мянган квадрат км ч хүрэнгүй газар нутагтай жижигхэн Русь улс Петр хаан болон Екатерина хатан хааны үед “Росссийская Империя” буюу “Оросын Эзэнт улс” болтлоо өсөж евро азийн хүчирхэг гүрэн болсон юм.Николай хаан өндөр боловсролтой, гадаадын 4 хэл мэддэг ажил хэрэгч хүн байсан бөгөөд хорьдугаар зууны эхээр Оросын төмөр замыг 20 000 км байсныг нэмэгдүүлж 80 000 км болгон уртасгаж, оросын ГосДум буюу парламентыг байгуулж, тариачдад газрыг түрээслүүлэн өгч уян хатан бодлого баримталж байлаа. Оросын Ерөнхий сайд Петр Столыпин Орос оронд газар тариалангийн болон шүүхийншинэчлэлтийг явуулж байв. Гэвч тэр үед Орос оронд алан хядагчид олноор буй болж Столыпиний амь насанд 11 удаа халдаж, хамгийн сүүлд 1911 онд түүний амь насыг хөнөөжээ. Оросын Эзэнт улс1904-1905 оны Орос- Японы дайнд Японы Эзэнт улсад ялагдаж хамаг бурууг хаанд тохсон юм. Энэ үеэс эхэлж хаант Орос улс гүн хямралд орж үймээн самуун, дайн байлдаан тасралтгүй болсон юм.

Орос оронд 1917 оны 2-р сард хөрөнгөтний хувьсгал болсон гэцгээдэг. Энэ явдал үндсэндээ хувьсгал биш, төрийн эргэлт л болсон. Николай хаан 1917 оны 2-р сарын үймээний үед маш том алдаа гаргав. Хувьсгалчдын ухуулганд автсан хааны цэргүүд Петроградад хааныхаа эсрэг самуун гаргаж өөр хоорондоо буудалцаж байлаа. 1917 оны 2-р сарын 26- ны өдөр Госдумын дарга Михайл Родзянко Могилевт байсан Николай хаанд “Байдал хүнд боллоо. Нийслэл хотод замбараагүй байдал буй боллоо. Засгийн газар байхгүй боллоо. Хүмүүсийн дургүйцэл ихэслээ.Цэргийн ангиуд хоорондоо буудалцаж байна.Та нэн даруй итгэлтэй хүнээ томилж Засгийн газраа дахин шинээр бүрдүүлэх хэрэгтэй байна. Удаашруулж болохгүй.Хурдан шийднэ үү.” гэсэн цахилгаан утас илгээв. Гэвч Николай хаан энэ цахилгааныг үл тоож: “Энэ бүдүүн Родзяк юун дэмий юм надад илтгэнэ вэ. Би түүнд ямар ч хариу өгөхгүй” гэжээ. Хэрэв Николай хаан энэ цахилгааныг анхааралтай үзэж аюулыг мэдэрч яаралтай Петербург хот буцаж, хаант засагтаа үнэнч цэргүүдээ татаж, төрийн эсрэг самууныг нэн даруй дарж, ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн бол Орос орноо аврах боломж байлаа. Николай хаанынэг том алдаа бол Госдумынхан болон урвагч генералууд түүнд “Та хаан ширээнээсээ татгалз, хэрэв та цэрэг хөдөлгөвөл иргэний дайн болно, хаан ширээнээсээ буувал та улс орноо аварна” хэмээн ятгаж тулгаж байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Эзэн хаан Николай өөрөөс нь урвасан Госдумынхан болон урвагч генералуудынхаа ятгалгыг няцааж өөрт нь үнэнч байсан цэргийн ангиудаа нэн яаралтай дуудан төвлөрүүлж урвагчдыг даран сөнөөх нь хамгийн чухал асуудал байлаа.

Гэвч Николай хаан ингэсэнгүй, харин яаран хаан ширээнээсээ татгалзан буув. Николай хааны энэ өөрийгөө огцруулсан байдлыг нь ашиглан Госдумынхан хааныг баривчилж гэрийн хорионд хийв. Александ Керенский засгийн эрхийг авав. Эзэн хаан Николай тэрхүү ээдрээтэй цаг үед шийдмэг бус байдал гаргаж , дотоодын дайсныг илрүүлж төрийн эсрэг үймээн самууныг нэн даруй дарж чадаагүйгээсээ болж ийнхүү амьдрал нь эмгэнэлтэй төгсөх зам руугааоржээ. Удалгүй большевикууд нэг жилийн дараа түүнийг гэр бүл, бяцхан үр хүүхдүүдийнх нь хамт зэрлэгээр хөнөөнө гэдгийг тэр яахин мэдэх билээ. Николай хааны нэг том алдаа бол өөртөө үнэнч цэргийн генералуудаар цэрэг армиа удирдуулж чадсангүй, урвагч генералуудыг удирдлагаас зайлуулж чадсангүй.Генерал М.Алексеев Николай хаанд 1917 оны 3-р сарын 1-ний өдөр “ 2-р сарын 28-нд Петроградад байдал тайван байна.Цэргүүд ГосДумын Түр хороонд захирагдаж байна.Түр засгийн газар Родзянкийн удирдлага дор хуралдаж байна”гэсэн хуурамч мэдээлэл өгчээ. 1917 оны 2-р сарын 27-ны орой Николай хаан цэргийн сайд генерал М.Беляевт: “Петроград хотод гарсан үймээнийг дарах зорилгоор фронтоос 2 дивиз, 2 явган цэргийн хороог татаж Петроград хотод очиж бослогыг дарах тухай “тушаал өгчээ. Гэвч энэ үед Оросын Холбооны сайдын ажлыг авсан Госдумын депутат А.Бубликов “Цэргүүд ачсан галт тэргийг Петроград хот руу явуулахгүй байх” тушаал өгсөн байлаа. Ингээд бослогыг дарах эхний ээлжийн 700 цэрэг Петроград хот руу галт тэргээр явах боломжгүй болов. Эзэн хаанд үнэнч цэргүүд хааны тосгоноос цааш явах аргагүй болов.

Удалгүй засгийн эрхийг булаан авсан Петроградын Зөвлөл бүх цэргүүдэд хандаж “Хаант засгийн офицеруудад бүү захирагд. Зөвхөн Ажилчин болон Цэргүүдийн Зөвлөлд захирагд” гэсэн тушаал орон даяар өгчээ. Хэн яг энэ үед эзэн хаанаасаа урвасан юм бэ? Энэ бол генерал М.Алексеев, генерал Рузский, ноён Г.Львов, холбооны сайд, Госдумын депутат А.Бубликов нар байлаа. Генерал Рузский Петроградад болсон цэргүүдийн үймээнийг даруулахаар очиж явсан цэргүүдийг зогсоож фронт руу нь буцаан явуулжээ. Генерал Алексеев фронт командлагч генералуудтай ярьж тэднийг ятгаж, генерал их ноён, хааны садан Николай Николаевич, генерал В.Сахаров, генерал А.Бруслов, генерал А.Эверт нар нэгэн дуугаар эзэн хааныг хаан суудлаасаа буухыг ятгажээ. Тэд: “Германчууд нийслэл рүү давшиж байна.Орос оронд Эзэн хаан, Госдумын хооронд зөрчил үүсч улмаар иргэний дайн дэгдэх аюул ойртоод байна. Та оросын ард түмнийг иргэний цуст дайн гаргуулахгүйн тулд хаан ширээнээсээ бууна уу”гэсэн хүсэлт ятгалт Николай хаанд тавьжээ. Эзэн хаан Николай урвагч генералуудынхаа ятгалгаар хаан ширээнээсээ буухаар шийдэв. Энэ бол маш буруу шийдвэр байв. Николай тэр үед “ Одоо би юү хийж чадах юм бэ. Бүр Николаш хүртэл, бүгд надаас урваж байхад би яах юм бэ” хэмээн уулга алдаж байсан гэдэг. Николаш гэж өөрийн төрөл садан, их ноён Николай Николаевичийг хэлж байгаа юм. Николай хаан хаан ширээнээсээ буусны дараа тэмдэглэлийн дэвтэртээ: ”Шөнийн нэг цагт би Псковоос сэтгэл гундуу буцлаа.Эргэн тойрон урвалт, хулчгар зан, хууран мэхлэлт болж байна “ хэмээн бичжээ.

Эдгээр урвагчдын балгаар Оросын Эзэнт улс мөхөх замдаа эргэлт буцалтгүй оржээ. Хэрэв эзэн хаан Николай урвагч генералуудын ятгалтыг няцааж, нэн яаралтай Петроград хот руу буцаж өөртөө үнэнч ганц дивиз цэргийг нийслэлд татаж чадсан бол төрийн эсрэг боссон өөрсдийгөө хувьсгалчид хэмээн нэрлэн алан хядагчдыг нам дарах боломж байлаа. 2-р сарын төрийн эргэлтийн дараа Оросын түр засгийн газрын тэргүүнээр 1917 оны 7-р сарын 7 –нд оросын Симбирск хотын уугуул, социалист, эсер, хуульч, Шүүх яамны сайд Александр Керенский / 1881-1970 / томилогдлоо. А.Керенский Владимир Ульяновтай адил Симбирскийн гимназийг алтан медальтай төгссөн байлаа. Дараа нь тэр Казаний их сургуульд элсэн орж хуульч мэргэжлээр төгсчээ. Казаний их сургуулийг төгсөгч, шинэ засгийн газрын тэргүүн А.Керенский хэд хэдэн том алдаа гаргав. Тэр бээр 1917 оны засгийн эрхийг авмагц эзэн хаан Николайг баривчлав. Тэр бээр хамгийн аюултай дайсан большевикийн удирдагч Троцкийг төрийн эсрэг хуйвалдаан хийж магадгүй хэмээн баривчлаад шоронд хэд хонуулаад дараа нь суллаад явуулчихсан аж. Энэ бол маш том алдаа байлаа.Лев Троцкий удалгүй Керенскийг өөрийг нь огцруулж улаан цэргийн төрийн эргэлт хийнэ гэжтэр яахин мэдэх билээ. 

А.Керенский 1917 оны долдугаар сарын большевикуудын бослогыг дарсан ч гэсэн Ленинийг барьж чадалгүй Финлянд руу зугтаалгаад алдчихжээ. Керенский Николай хаанд дайсагнадаг байсан юм. Гэтэл хамгийн аюултай дайсан нь Николай хаан бус, еврей большевик Лев Троцкий, большевик хувьсгалч Ленин хоёр байсан юм. А.Керенскийннэг том алдаа бол өөрийнх нь түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд, хамгийн зоригтой, эрс шийдэмгий генерал Лавр Корниловыг баривчилж сайдаас нь буулгасан явдал юм. Корнилов большевикуудыг дотоодын хамгийн том аюултай дайсан, тэдэнтэй тууштай тэмцэх хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байв. Корнилов генерал Крыловт тушаал өгч цэргийг нь Петроград руу яаралтай хөдөлгөсөн боловч Керенский саад болж большевикуудын эсрэг явуулах гэж байсан бүх ажиллагааг нь зогсоов. 

Лавр Корнилов бол халимаг казак гаралтай, орос - японы дайн, дэлхийн нэгдүгээр дайны баатар, зоригтой дайчин генерал байсан бөгөөд “Орос орны дайсан Ленин, Керенский хоёрыг хамгийн түрүүнд дүүжлэх хэрэгтэй” гэдэг байсан юм. А.Керенский Корниловыг албан тушаалаас нь буулгасны дараа цэрэг армийнхан түүнд дургүй болж, харин большевикуудын талд таатай хандаж эхэлсэн юм. А.Керенскийн Засгийн газар Эзэн хаантайгаа болон бусад улс төрийн хүчинтэй хамтарч зөв бодлого гаргаж улс орныхоо тогтвортой байдлыг хангасан бол Троцкийн удирдсан большевикуудын төрийн эргэлт гарахгүй байх боломж байсан. Гэвч Керенский тэгж чадсангүй. Керенский удалгүй өөрийн нутаг нэгт Симбирскийн Владимир Ульяновт засгийн эрхээ алдана гэдгээ яахин мэдэх билээ. Орос оронд Их Британи мэт Үндсэн хуульт хаант засаглалтай улс болох боломж байсан. Гэвч оросууд өөрсдөө энэ боломжоо устгасан юм.

Оросын Эзэнт улсын нийслэл Петроград хотод 1917 оны 10-р сарын 24- наас 25- нд шилжих шөнө улаантан большевикууд төрийн эргэлт хийсэн нь Оросын Эзэнт улсын мөхөл, оросын ард түмний сүйрэл, эмгэнэл байлаа. Өмнөх Керенскийн Засгийн газар дөнгөж долоохон сар тогтлоо. Энэ Засгийн газар дайныг зогсоож, төр улсаа тогтворжуулж, ард түмний төлөө юу ч хийж чадсангүй. Урьдын адил улс төрийн хэрүүлээс өөр юм хийсэнгүй. Дайныг зогсоох бүү хэл, дайнд ялагдаж байлаа. Германий цэргүүд бүх фронтоор давшиж Петроград хот руу ойртов. Замбараагүй байдал болон Керенскийн засгийн газрын сул дорой байдлыг ашиглан большевик еврей Лев Троцкий өөрийнх нь мэдлийн Петроград хотын Зөвлөлд тушаал өгч Кроншдатын усан цэргийг ашиглан төрийн эргэлт хийлээ. Кроншдатын усан цэргүүд өмнө нь 1917 оны 2-р сарын 28- ны өдөр хаант Оросын Кронштадын захирагч, адмирал Р.Вирен болон хэдэн арван офицерийг баривчлан буудан хөнөөж байв. Кроншдатын усан цэргүүд 1917 оны 2-р сард хааны эсрэг бослого гаргаж байв. Дараа нь Кроншдатын согтуу усан цэргүүд 1917 оны 10-р сарын 24 ний шөнө Керенскийн засгийн газрын эсрэг бослого гаргаж байв. Адаг сүүлд нь тэд 1920 онд большевикуудын эсрэг бослого гаргаад нам дарагдаж байсан түүхтэй аж. 

Большевикуудын төрийн эргэлтийг Лев Торцкий/ 1879-1940/ гардан удирдав. Лев Троцкийн жинхэнэ еврей нэр нь Лейба Бронштейн гэдэг байв. Эхлээд тэр Үндсэн хуульт хаант засаглалыг дэмжигч зөв үзэлтэн байлаа, дараа нь меньшевик болов. Удалгүй улаантан большевик болов. Хамгийн зөв үзэлтэн байснаа хамгийн буруу үзэлтэн болов. Лев Троцкий 1917 оны 9-р сарын 9-нд Петроград хотын Зөвлөлийн дарга болов.Тэр хувьсгалт цэргийн хороо байгуулж шууд л зэвсэгт бослогонд бэлтгэж эхлэв. Петроград хотын цэргийн ангиуд дээр очиж ухуулга яриа хийж цэргүүдийг өөрийн талд татаж чадав. Тэр бээр Петроград хотын Зөвлөлийн даргын тушаал гаргаж шинээр байгуулж байгаа улаан гвардийн цэргүүдэд 5000 винтов буу гарган өгч зэвсэглэв. Л.Троцкийн удирдсан Петроград хотын Зөвлөлийн Хувьсгалт улаан цэргийн хороо 1917 оны 10-р сарын 24-наас 25 нд шилжих шөнө төрийн эргэлт хийхдээ хамгийн түрүүнд Петроград хотын өвлийн цагаан ордон, банк, төрийн байгууллагууд, цэргийн яам, бусад чухал обьектуудыг эзлэв. Төрийн эргэлтэнд Петроград хотын Эзэн хаандаа өргөсөн тангарагаасаа уравсан цэргийн гарнизонууд болон шинээр байгуулагдсан улаан гвардийн цэргүүд, большевикууд, эсерүүд идэвхтэй оролцлоо. Лев Троцкий алсын хараатай хүн байсан тул засгийн эрхийг өөрийн гартаа байлгаад байсангүй. Тэр Ленинийг нэн даруй Финляндаас яаралтай дуудаж “ Та орос хүн тул засгийн эрхийг гартаа авах хэрэгтэй. Би бол еврей хүн учраас засгийн эрхийг Орост барьж болохгүй” гээд бүх засгийн эрх мэдлээ Ленинд шилжүүлэв.

Аливаа төрийн эргэлт ч бай, хувьсгал ч бай мөнгөгүйгээр хийх боломжгүй. 1917 онд большевикууд Герман, Швед, Дани, Швейцариас ихээхэн хэмжээний валют хүлээн авч байжээ. Германаас гэхэд л нэг тэрбум орчим доллар хүлээн авч байсан гэдэг. Хувьсгалч большевик Сталин гэхэд л Грузины Тбилис хотын том банкыг дээрэмдэж 30 гаруй хүний амь насыг хөнөөж, дээрэмдэж авсан 100 000 долларыг Швейцарь руу Лениний дансанд илгээж байсан гэдэг.

“Дэлхийн хөдөлмөрчдийн их багш, Зөвлөлт улсыг үндэслэгч Ленин” гэгч үнэн чанартаа хэн байсан юм бэ? Казаны их сургуулиас хөөгдсөн, улаантан большевик, хувьсгалч, оросын хаант төрөөс эрэн сурвалжлагдаж байсан төрийн гэмт хэрэгтэн байв. Оросын Симбирск хотын уугуул Владимир Ульянов /1870-1924/ буюу Ленин бол хаант засагтай хувийн өш хонзонтой, террорист хандлагатай хүн байлаа. Оросын марксист Плеханов Ленинийг “Хүчирхийллийг баримтлагч, балмад авантюрист этгээд” хэмээн үнэнээр нь тодорхойлсон байдаг юм. Лениний том ах Александр оросын эзэн хаан III Александрыг хөнөөхийг завдсан тул хуулийн дагуу цаазаар авхуулсан юм. Ленин Орос оронд засгийн эрхийг гартаа авмагц хааны гэр бүл, үр хүүхэд, төрөл садан болон хаантай холбоотой бүх зүйлээс хувийн өш хонзонгоо авах ажлыг нэн даруй хийж эхлэв.Николай хааныгхатан, бяцхан хүүхдүүийнх нь хамт хөнөөж, түүний төрөл садан 100 гаруй хүнийгбаривчлан цаазалжээ. Хувийн өш хонзонгоо хувьсгалтай хольж хутгасан Ленин “Хаант засагтай холбоотой бүхнийг устгах хэрэгтэй, хаан, тайж язгууртнууд, хөрөнгөтнүүд, баячууд, баян тариачдыг алах хэрэгтэй. Пролетарийн диктатур тогтоох хэрэгтэй” гэдэг байв.Тэр бээр энэхүү хүчирхийллийн буруу номлолоо оросын ард түмэн дээр амжилттай туршлаа. Ер нь большевикууд 1917 оны 8-р сард зэвсэгт бослого дахин гаргах шийдвэр гаргасан байлаа.1917 оны 9-р сар гэхэд большевикууд Петроград болон Москва хотын Зөвлөлийн эрхийг гартаа авсан байв. 

Ленин оросын ард түмэнд “Засгийн эрхийг Зөвлөлүүдэд, Үйлдвэрийг ажилчдад, Газрыг тариачдад” хэмээн ард түмний толгойг эргүүлсэн хоосон амлалт өгдөг байлаа. Гэвч энэ амлалтын нэг нь ч биелсэнгүй. Улаантан большевикууд засгийн эрхийг булаан авлаа, үйлдвэр, газрыг хураан авлаа. Ард түмэн хувийн өмчтэй байх эрхээ алдлаа, шашин шүтэх эрхээ алдлаа, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ алдлаа, гадаад орнуудад зорчих эрхээ алдлаа, сонгох, сонгогдох эрхээ алдлаа. Ард түмэн амин хувийн өмчгүй болж хоосон хоцров. Ленин хувийн өмчийг устгаж, шашны сүм хийд, санваартангууд,хааны гэр бүл, хааны төрөл садан, тайж язгууртнууд, хөрөнгөтэй чинээлэг иргэд,тариачдыг “ангийн дайсан” хэмээн хөнөөв, хаант засагт зүтгэж байсан боловсролтой төрийн албан хаагч, цэргийн офицерууд, эмч, багш, инженер,мэргэжилтэн, сэхээтэн нарыг хөнөөв. 

Удалгүй большевикууд Орос орон даяар“улаан хядлага” зарлаж, иргэний дайныг өдөөж, Орос орныг цусан далайд живүүлэв. Лениний шавь Сталин түүнээс хэдэн мянга дахин илүүтэйгээр Зөвлөлт орны ард түмнийг цусан далайд живүүлэв.Зөвлөлт засгийн “Газрыг тариачдад өгнө” гэсэн амлалтад хууртсан оросын олон сая тариачид хувьдаа сөөм газар ч үгүй хоосон хоцорч, өлсгөлөнд нэрвэгдэж хамгийн ядуу давхарга болов. Хаант засгийн үед газартай болсон тариачид зөвлөлт засгийн үед хамаг газраа улаантнуудад хураалгав. Чинээлэг тариачдыг “нударган баян” хэмээн гадуурхаж ихэнхийг нь буудан хөнөөж үлдсэнийг нь шоронд хорив. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр элит сэхээтний давхаргаа хөнөөсөн Орос орны төр засаг бүдүүлэг боловсролгүй, харгис зальхай хүмүүсийн гарт оров. Ийнхүү Орос оронд ойр ойрхон хоёр удаа төрийн эргэлт болж буруу замаар будаа тээв. Харгис большевикуудаас оросын сая, сая хүмүүс зугатааж гадаад руу дүрвэж байлаа.Үлдсэн сэхээтэн, санваартан, чинээлэг оросууд ихэнхи нь алуулж дууссан л даа. 

“За Веру , За Царя, За Отечество “ гэсэн эх оронч уриатай байсан оросын ард түмэн “ За социализм, За Ленина, За Сталина “ гэсэн улаантнуудын улиг болсон хуурамч уриатай болж улс орон нь уруудаж доройтохын замд оров. Зарим хүмүүс “Орос орон бол хүчирхэг агуу орон” гэдэг. Орос орон бол цэрэг дайны л хүчирхэг орон. Үүнийг агуу гээд ч яах юм билээ. Ийнхүү улаантан большевикуудын харгис засаг Зөвлөлт улсад 75 жилийн турш тогтож зөвлөлтийн ард түмэн улаантан коммунистуудын боол болж босгоны зарц болов. 

Хамгийн аймшигт үе нь Сталины аллагын үе байлаа. Зөвлөлтийн ард түмэн Сталины үед өлсгөлөн болон аллаганд өртөж 24.0 сая хүнээ алдаж, дэлхийн хоёрдугаар дайнд 28.0 сая хүнээ хөнөөлгөж, олон арван сая хүн шоронд тарчилж зовж байлаа. Зөвлөлтийн 120 үндэстэн, ястан Сталины аллага, цөллөг, геноцидэд өртөжсая, саяараа амь насаа алдаж байлаа.Тэдгээрийн дотор манай монгол угсаатан буриад, тува, халимаг монголчууд олон арван мянгаараа үхэж үрэгдэж байв. 

Зөвлөлт оронд өнгөрсөн зууны жар, далаад онуудад буюу Никита Хрущев, Леонид Брежневын үедард түмний амьдрал арай дээрдэж ард түмэн нь бага зэрэг эрхтэй болж, нийгэм нь жаахан зөөлөрч байлаа. Зөвлөлт улсад наяад оны дунд болон сүүлийнүе буюу Михайл Горбачёвын үед коммунизм нуран унаж ил тод байдал, өөрчлөн байгуулалт эхэлж эрх чөлөө,ардчилал мэдрэгдэж эхэлсэн. М.Горбачёв Зөвлөлт улсыг тараахгүй гэж тэмцсэн боловч Борис Ельцин Зөвлөлт улсыг тарааж,өөрөө Оросын Холбооны улсын ерөнхийлөгч болж, Зөвлөлт Холбоот улсын анхны ерөнхийлөгч М.Горбачёвыг огцруулж байв. Борис Ельцины ерээд оны үед Орос орон дэг журам, эмх замбараагаа алдаж,авилга, мафи, хулгай, дээрэм, аллагацэцэглэн хөгжиж, Орос орон ядуурч байв. Харин Владимир Путины үед Орос орон дэг журамтай болж, улс орон нь нилээд цэгцэрч байсан боловч эдүгээ ганц хүний дарангуйллын тогтолтоотой цэрэг дайны харгис түрэмгийлэгч улс болон хувирчээ. 

Орос улсад эдүгээ улс төрийн сөрөг хүчин гэж байдаггүй. Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов, Алексей Навальный нар алуулаад л дууссан. Оросын одооны дайныг эсэргүүцсэн ард түмэн шоронд ороод л дууссан. Орост хүний амийг нохойноос дор үздэг. Орост олон зуун мянган залууусыг дайнд хөөж амь насыг нь хөнөөдөг, одоо ч хөнөөсөөр байна. “Зөвлөлт улс хумсны хутгаа ч хийж чадахгүй байж хуягт танк, байлдааны зэвсгээ сайн хийдэг юм” гэсэн үг социализмын үед гарсан нь бас учиртай. Бусад орнууд цэргийн зардалд ДНБ-ний 1.0 - 2.0 хувийг зарцуулдаг бол Зөвлөлт улс цэргийн зардалд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг тал хувийг нь зарцуулдаг байжээ. Зөвлөлт Холбоот улсын үед 1988 онд цэргийн зардалд 70.0 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол одоо Орос улс цэргийн зардалд бараг 100.0 тэрбум ам.доллар зарцуулж байна. Оросоор дүүрэн танк, их буу, нисэх онгоц, цөмийн пуужин овоолоостой байна, улам олон танк,их буу, сөнөөгч бөмбөгдөгч онгоц, цөмийн цэнэгтэй пуужин тасралтгүй үйлдвэрлэсээр байна. Оросоор дүүрэн олон сая цэргийн хүмүүс шинэ дайнд бэлтгэж, дайнаа үргэлжлүүлсээр байна. НҮБ хүртэл эдүгээ Оросын Украинд хийж байгаа түрэмгий дайныг зогсоож чадахгүй байна.

Ийнхүү Орос оронд октябрийн хувьсгал бус, улаантан большевикуудын төрийн эргэлт болжээ. Орос орон бүтэн зууны туршид ардчилсан эрх чөлөөт орон болсонгүй, харин цэрэг- дарангуйллын харгис түрэмгий орон хэвээр хорин нэгдүгээр зуунтай золгожээ. Орос орон одоо хүн төрөлхтөнийг цөмийн зэвсгээр айлгаж, газар нутгаа дахин тэлэх шинэ дайн хийж байна. Өнөөгийн Орос оронд хүний эрх, эрх чөлөө , баталгаатай хангалуун амьдрал, тэгш эрх, цэцэглэн хөгжилт, ардчилал байхгүй байна. Орос орон ардчилсан, эрх чөлөөтэй орон болно гэсэн найдвар бараг байхгүй болжээ. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэгчээр Орос орон таван зууны турш харгис түрэмгий, дайны хэнээтэн улс хэвээр үлджээ.

Д.Сүхбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цус сорогчийн нугын  ЗОСЯ 18 цаг 22 мин Хэд хэдэн нөхцөл байдал Америкийн сонгуулийг онцгойрууллаа 18 цаг 34 мин Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй 19 цаг 39 мин Маскийн улс төрийн постууд сонгуулийн компанийнхаас илүү үзэлттэй байлаа 19 цаг 47 мин Сонгуулийн жилд Америкийн хэвлэлээр Украиныг хамгийн ихээр дурджээ 19 цаг 52 мин Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь 20 цаг 6 мин А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн хохирогч болж байна 20 цаг 14 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа 20 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 21 цаг 22 мин Зайсангийн хуучин гүүрийг нурааж, зургаан сарын дотор шинээр барина 21 цаг 28 мин Ипотекийн зээлийн хүүг бүсийн болон орлогын ялгавартай тогтооно 21 цаг 33 мин Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө больчих юм уу? Уржигдар 17 цаг 33 мин 29 иргэний 8.400.600 төгрөгийн хохирол барагдуулжээ Уржигдар 16 цаг 28 мин Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Уржигдар 16 цаг 20 мин Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй Уржигдар 16 цаг 06 мин Монголбанк аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдаж авчээ Уржигдар 15 цаг 52 мин Мөхөл дүүрэн хүний түүх Уржигдар 14 цаг 49 мин Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Уржигдар 14 цаг 40 мин Залуу малчдын зөвлөгөөн болж байна Уржигдар 14 цаг 05 мин Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой Уржигдар 14 цаг 01 мин
iИх уншсан
Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног... Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ... Ангэла Мэркелийн үлдээсэн аймшигт өв Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйц... Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө... Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн ... Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй Дэлхийн үнэмлэхүй аварга А.Бетербиевт орон сууцны эрхийн бич... KIA өөрийн түүхэн анхны Пикапаа гаргалаа Цус сорогчийн нугын  ЗОСЯ КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл я... Аварга том “аймшгийн шувуу”-ны шилбэний яс олджээ
Top