x

Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө больчих юм уу?

Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төсөл УИХ-д орж ирсэн, хэлэлцүүлэг хийж эхэлсэн цагаас эхлэн "Хавдрын эмнэлгээ бариач ээ. Хавдраар нас барж байгаа иргэдэд эмчилгээ, оношилгоо хүрэлцэхгүй байна шүү. Хавдраар өвчилсөн хүн бүр гадаад явж өндөр төлбөртэй эмчилгээ, үйлчилгээ авах боломжгүй байна" гэдэг шаардлагыг хэлж, ятгаж, гуйсаар өдийг хүрсэн. Угаасаа жил бүрийн төсөв дээр яригддаг, улиг болсон хэрнээ шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн асуудал.

Гэтэл өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нэгэн болчимгүй мэдэгдлийг хийв. 

Тодруулбал, "Хавдрын эмнэлэг барих ажлыг аль болох хурдлуулахыг хичээж байна. Бид яарч байж, даарах вий. Хавдрын эмнэлэг бариад ашиглалтад ороход гарах зардал урьдчилсан байдлаар 140 сая ам.долларын тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл 400-500 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих юм уу. Өвчнөөр улс төр хийж болохгүй" гэжээ.

Энэ бол салбар хариуцаж байгаа сайд хүний хэлэх үг биш. Төсөв бүрдүүлж байгаа гэдэг утгаараа Сангийн сайд ингэж хэлсэн бол нэг хэрэг. Харин Эрүүл мэндийн сайдын хувьд эмнэлэг, эмчлүүлэгчийнхээ талд байх ёстой. Хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь чухал боловч нэгэнт өвчилсөн хүмүүсийг эмчлэх нь нэгдүгээр асуудал. Эрүүл мэндийн сайд хүн үүнд яарахгүй бол өөр юунд яарах ёстой гэж.

Тэгээд яарснаас болж яг ямар асуудал үүсэх гээд байгаа нь бүр ч ойлгомжгүй байна. Харин ч яарснаас биш, оройтсоноос бол жил бүр хавдраар өвчлөгсдийн тоо 6000 хол даваад (2022 оны байдлаар 6888) 7000 руу ороод ирчихлээ. Нас баралт жил бүр 4000 хол даваад явж байна. Тэгээд үүн дотор насанд хүрээгүй хүүхдийн өвчлөл, нас баралт жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ тэгээд яарахгүй байх шалтгаан мөн гэж үү? "Хавдрын эмнэлгээ бариач ээ, хүн үхээд байна аа" гэхээр "өвчнөөр улс төр хийлээ" гэж уурлаж байгаа хүнтэй яг ямар хэлээр ярих ёстой вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 14 цаг 10 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 14 цаг 12 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 14 цаг 15 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 14 цаг 18 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 14 цаг 22 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 14 цаг 26 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 14 цаг 32 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 14 цаг 38 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 14 цаг 40 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 14 цаг 41 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 14 цаг 42 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 14 цаг 43 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 14 цаг 45 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 14 цаг 46 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 19 цаг 48 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 19 цаг 50 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 19 цаг 56 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 20 цаг 2 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 20 цаг 15 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 20 цаг 18 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top