x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.  

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.
Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.


Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цус сорогчийн нугын  ЗОСЯ 18 цаг 14 мин Хэд хэдэн нөхцөл байдал Америкийн сонгуулийг онцгойрууллаа 18 цаг 26 мин Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй 19 цаг 31 мин Маскийн улс төрийн постууд сонгуулийн компанийнхаас илүү үзэлттэй байлаа 19 цаг 39 мин Сонгуулийн жилд Америкийн хэвлэлээр Украиныг хамгийн ихээр дурджээ 19 цаг 45 мин Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь 19 цаг 58 мин А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн хохирогч болж байна 20 цаг 6 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа 20 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 21 цаг 14 мин Зайсангийн хуучин гүүрийг нурааж, зургаан сарын дотор шинээр барина 21 цаг 20 мин Ипотекийн зээлийн хүүг бүсийн болон орлогын ялгавартай тогтооно 21 цаг 25 мин Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө больчих юм уу? Уржигдар 17 цаг 33 мин 29 иргэний 8.400.600 төгрөгийн хохирол барагдуулжээ Уржигдар 16 цаг 28 мин Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Уржигдар 16 цаг 20 мин Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй Уржигдар 16 цаг 06 мин Монголбанк аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдаж авчээ Уржигдар 15 цаг 52 мин Мөхөл дүүрэн хүний түүх Уржигдар 14 цаг 49 мин Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Уржигдар 14 цаг 40 мин Залуу малчдын зөвлөгөөн болж байна Уржигдар 14 цаг 05 мин Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой Уржигдар 14 цаг 01 мин
iИх уншсан
Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног... Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ... Ангэла Мэркелийн үлдээсэн аймшигт өв Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйц... Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө... Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн ... Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй Дэлхийн үнэмлэхүй аварга А.Бетербиевт орон сууцны эрхийн бич... KIA өөрийн түүхэн анхны Пикапаа гаргалаа Цус сорогчийн нугын  ЗОСЯ КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл я... Аварга том “аймшгийн шувуу”-ны шилбэний яс олджээ
Top