x

Аварга том “аймшгийн шувуу”-ны шилбэний яс олджээ

Эртний амьтдын чулуужсан ясны цуглуулгад байсан “аймшгийн шувуу”-ны ясны үлдэгдлийг олон улсын палеонтологичдын баг олж илрүүлсэн байна. Энэхүү “аймшгийн шувуу” нь тухайн жигүүртний бүлийн шувуудын дотроос хамгийн том биетэй нь бөгөөд бусдаасаа 5-20 хувиар том ажээ. Энэ тухай Жон Хопкинсын их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Энэ шувуу өнөөгийн Колумб улсын нутаг дэвсгэрт 12 сая орчим жилийн өмнө миоценийн эрин үед амьдарч байсан. Түүний шилбэний ясан дээр хэд хэдэн шүдний ором байсан нь эртний аварга том кайман загасных байж магадгүй. Энэ загасны биеийн хэмжээг тооцож үзвээс, “аймшгийн шувуу” чухамдаа шилбэндээ шархадсаны улмаас үхсэн байх магадлалтай" гэж тус их сургуулийн доцент Шиван Кук ярьж байна.  

“Аймшгийн шувуу” гэдэг нь өнөөгийн Өмнөд ба Хойд Америкийн нутагт 43 сая жилийн өмнө үүссэн Phorusrhacidae гэдэг жигүүртний бүлийн аварга том биетэй шувууг хэлдэг ажээ. Уг шувууны хамгийн том нь 350 кг жинтэй, өндөр нь 3 м байсан гэнэ. Хамгийн сүүлчийн “аймшгийн шувуу”-ны төрөл зүйл нь харьцангуй саяхан буюу 100 мянган жилийн өмнө устаж үгүй болсон байх магадлалтай.

Балар эртний үеийн амьтдын чулуужсан яснуудыг цуглуулдаг Сесар Пердомо гэдэг Колумбын нэгэн музейн эрхлэгчийн хувийн цуглуулга дотроос судлаачид аварга том шувууны үлдэгдлийг олсон байна. Одоогоос 20 орчим жилийн өмнө Пердомо уг шувууны шилбийг олсон боловч жилийн өмнөөс л эрдэмтэд уг ясыг анзааран сонирхох болжээ. Ингээд судлаачид Колумбын Виллавьеха хотод нээгдсэн Пердомогийн музейд зочлох үеэрээ гурван хэмжээст сканераар шилбэний ясны зургийг авсан бөгөөд компьютерын загварчлал хийхэд уг чулуужсан яс нь “аймшгийн шувууны” үл мэдэгдэх нэгэн төрөлд хамаардаг болохыг тогтоосон бөгөөд уг шувууны өндөр нь 3,2-3,6 м байсан гэж үзжээ.

 

 

Гэхдээ Пердомогийн цуглуулгад аварга том шувууны ердөө ганцхан ширхэг яс байсан учраас түүний хувьслын үйл явцыг тодорхойлох боломжгүй байгаа юм. Цаашдаа Колумб улсад хийхээр төлөвлөж буй малтлагын явцад аварга жигүүртний өөр бусад үлдэгдлийг олсноор түүний ерөнхий дүр төрх, амьдарч байсан орчныг нь тодорхойлох боломжтой гэж судлаачид найдаж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 7 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 3 цаг 13 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 4 цаг 20 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 5 цаг 5 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 6 цаг 11 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 7 цаг 2 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 8 цаг 43 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 8 цаг 50 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 8 цаг 58 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 9 цаг 59 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 10 цаг 12 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 10 цаг 28 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 10 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 10 цаг 40 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 22 цаг 46 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 23 цаг 51 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов Өчигдөр 17 цаг 39 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top