x

Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээлүүд тодорлоо

“Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу 2024 онд улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол Уран зургийн галерейд (2024.11.04) боллоо. 

2024 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 118 уран бүтээлчийн 149 бүтээл ирүүлснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг 2 үе шаттай шалгаруулав. Эхний шалгаруулалтад тэнцсэн 58 шилдэг бүтээлээр “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнг зохион байгуулж үзэгчдэд толилуулсан бол хоёрдугаар шатны шалгаруулалтаар улсын санд худалдан авах 3 шилдэг бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцууллаа. 

Орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлэх “Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээл”-ээр

1. Уран бүтээлч Д.Дорждэрэм “Орон зай-д” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээл

2. Зураач Г.Төмөр “Ханбаянзүрх хайрхан” 2023 он, уран зураг

3. Уран бүтээлч Э.Жанцанхорол “Хадгалагдсан зовинол” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээл тус тус шалгарлаа.

Монголын уран зургийн галерей “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээг өргөтгөх, үзэсгэлэнгийн нэр хүндийг дээшлүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн нэг бүтээлд “Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал”-ыг гардуулж ирсэн. Энэхүү нэр хүндтэй шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд” 2024 он, орчин үеийн урлагийн бүтээлээр хүртэж Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд бие даасан үзэсгэлэн гаргах эрх, хүрэл цомын эзнээр тодров.

Уг хүрэл цомыг уран бүтээлч хүний харааны ур, гарын ур, оюуны урыг бэлгэдэн уран барималч Б.Ганбаатар урласан юм. 

        Зураач Г.Төмөр “Хан Баянзүрх хайрхан” 2023 он, уран зураг

        Э.Жанцанхорол “Хадгалагдсан зовинол” 2024 он, холимог техник

Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд” 2024 он,   холимог техник

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 14 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 15 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 19 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 21 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 25 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 29 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 15 цаг 35 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 15 цаг 41 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 15 цаг 43 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 15 цаг 44 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 15 цаг 46 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 15 цаг 46 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 15 цаг 48 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 15 цаг 49 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 20 цаг 52 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 20 цаг 53 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 20 цаг 59 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 21 цаг 5 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 21 цаг 18 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 21 цаг 21 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top