x

Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов.


“Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун ухаан (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой.

Хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж ажиллахад бэлэн. Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа бусад улс оронд үлгэр жишээ болохоор өргөжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад илэрхийлэв. Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.


 
“Huawei”  компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
KIA өөрийн түүхэн анхны Пикапаа гаргалаа 3 цаг 9 мин Британийн Консерватив намыг анх удаагаа өнгөт арьстан эмэгтэй удирдана. 3 цаг 11 мин Элон Маск ялагдав: Twitter-ийн топ менежерүүд заргаа авлаа 3 цаг 15 мин Collins English Dictionary: 2024 ОНЫ ҮГИЙГ НЭРЛЭВ 3 цаг 17 мин Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ 5 цаг 8 мин Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв 5 цаг 26 мин Боржин чулуун сийлбэрийн үзэсгэлэн Чингүнжавын талбайд нээлтээ хийлээ 6 цаг 10 мин “Voyager-1”-ийн 1981 оноос хойш ашиглагдаагүй төхөөрөмж ажиллаж эхэлжээ 6 цаг 23 мин УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана 6 цаг 28 мин А.Овечкин 860 дахь гоолоо орууллаа 6 цаг 32 мин Дэлхийн үнэмлэхүй аварга А.Бетербиевт орон сууцны эрхийн бичиг гардуулжээ 6 цаг 38 мин Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээлүүд тодорлоо 6 цаг 44 мин Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл 6 цаг 52 мин “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” эхэллээ 6 цаг 57 мин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Сингапур Улсаас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 7 цаг 7 мин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан 7 цаг 16 мин Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлнэ 7 цаг 20 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ 19 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн 19 цаг 59 мин
iИх уншсан
ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн Ангэла Мэркелийн үлдээсэн аймшигт өв Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйц... Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног... Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл я... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Зөвлөлт молги-орос гацаанд хувираад дээрэлхэв
Top