x

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, хуулийн төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлж, санал авах арга хэмжээний цаглаврыг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Монополын эсрэг газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.

Цаглаврын төслийг Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ танилцуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг энэ оны 11-12 дугаар сард хийж, ирэх оны 1-2 дугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсний хүрээнд эрдэм шинжилгээний хурал, бизнес эрхлэгчдийн нээлттэй хэлэлцүүлэг, салбар салбарын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэрэглэгчдээс санал авах ажиллагаа, төрийн бус байгууллагуудын уулзалт зэрэг олон ажил хийхийн зэрэгцээ зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсныг дурдав.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бие даасан байгууллага байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, энэ талаарх нийтлэг зургаан зарчмыг хэрэгжүүлэх, хараат бус бие даасан платформоор ажиллах, маргаан шийдвэрлэх хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батболд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо өнөөдрийн байдлаар хэрхэн ажиллаж байгаа талаар сайтар үнэлж байж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулах шаардлагатайг онцлов.

Монополын эсрэг газраас хуулийн төсөл боловсруулах талаар явуулж байгаа үйл ажиллагааг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш танилцуулав. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд 2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нараас бүрдсэн зөвлөх баг мөн хуулийн төсөл боловсруулсан байна. Одоогийн байдлаар Монополын эсрэг газарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр зургаан байцаагч ажилладаг бөгөөд орон нутагт 15 байцаагч ажиллаж байна. Харин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын статустай ажилладаг ажээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас хуулийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын цаглаврыг зөвшөөрч, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газрын мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 12 мин ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 18 мин Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 1 цаг 13 мин Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 1 цаг 24 мин 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 1 цаг 31 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 49 мин 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2 цаг 37 мин МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 3 цаг 7 мин Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 16 цаг 5 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 17 цаг 13 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 19 цаг 11 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 20 цаг 17 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 21 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 22 цаг 9 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 23 цаг 0 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ Өчигдөр 10 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна Өчигдөр 10 цаг 32 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна Өчигдөр 10 цаг 24 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Өчигдөр 09 цаг 23 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа Өчигдөр 09 цаг 10 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top