x

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, цаг агаар тогтуун байна.

2024 оны арвнэнэгдүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 06-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
KIA өөрийн түүхэн анхны Пикапаа гаргалаа 2 цаг 59 мин Британийн Консерватив намыг анх удаагаа өнгөт арьстан эмэгтэй удирдана. 3 цаг 1 мин Элон Маск ялагдав: Twitter-ийн топ менежерүүд заргаа авлаа 3 цаг 5 мин Collins English Dictionary: 2024 ОНЫ ҮГИЙГ НЭРЛЭВ 3 цаг 7 мин Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ 4 цаг 58 мин Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв 5 цаг 16 мин Боржин чулуун сийлбэрийн үзэсгэлэн Чингүнжавын талбайд нээлтээ хийлээ 6 цаг 1 мин “Voyager-1”-ийн 1981 оноос хойш ашиглагдаагүй төхөөрөмж ажиллаж эхэлжээ 6 цаг 14 мин УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана 6 цаг 18 мин А.Овечкин 860 дахь гоолоо орууллаа 6 цаг 23 мин Дэлхийн үнэмлэхүй аварга А.Бетербиевт орон сууцны эрхийн бичиг гардуулжээ 6 цаг 28 мин Дүрслэх урлагийн 2024 оны шилдэг бүтээлүүд тодорлоо 6 цаг 34 мин Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл 6 цаг 42 мин “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” эхэллээ 6 цаг 48 мин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Сингапур Улсаас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 6 цаг 57 мин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан 7 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлнэ 7 цаг 11 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ 19 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн 19 цаг 50 мин
iИх уншсан
ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн Ангэла Мэркелийн үлдээсэн аймшигт өв Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйц... Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног... Соёлын сайдын тараасан, Сангийн сайдын самарсан төсөв Гадаад харилцаа: Түншлэл, түншлэл, бас дахин түншлэл Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл я... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Зөвлөлт молги-орос гацаанд хувираад дээрэлхэв
Top