x

“Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” эхэллээ

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд”-ийн нээлт Соёлын төв өргөөнд боллоо.

Соёлын өдрүүдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран 12 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн соёлын өдрүүдийг бие хамгаалах урлагийн үзүүлэн тоглолт, утга зохиол, ном хэвлэл, уламжлалт анагаах ухааны оношилгоо, сургалт, кино уран бүтээлийг олон нийтэд толилуулах зэрэг өргөн агуулгатай зохион байгуулж буйна.

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал:

-Монгол, Хятад хоёр улсын соёлын харилцаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр улсын сонгодог бүтээлийг харилцан орчуулах, соёлын чиглэлээрх хурал чуулган, уулзалт, наадамд харилцан урьж оролцуулах, уран бүтээлчдийн үзэсгэлэнг харилцан зохион байгуулах, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын барилга байгууламжийг бүтээн байгуулах, соёл, урлагийн наадамд урьж оролцуулах зэрэг олон агуулгатай тасралтгүй хөгжиж ирсэн юм. Цаашид Монгол, Хятад, Орос улсын “Цайны зам” соёлын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хоёр улсын соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад харилцаа, хэвлэл, мэдээллийн албаны дарга, ноён Жян Шиньхуй: 

-Хятад, Монгол хоёр бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш. ӨМӨЗО нь Монголтой хил залгаа Хятадын мужийн хувьд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг чанд мөрдөн, хөршүүдтэйгээ сайн найз, түнш байх дипломат бодлогыг баримтлан, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Монгол Улстай газарзүйн хувьд ойр, соёлын хувьд ажил төстэй зэрэг давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж, хоёр орны худалдаа эдийн засаг, соёл, эрүүл мэнд, экологи, боловсрол гэгээрэл зэрэг олон салбрын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, Хятад, Монгол хоёр орон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, найрамдлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэхүү Соёлын өдрүүдийн үйл ажиллагаа нь хоёр орны соёлын солилцоог хөгжүүлж, ард иргэд харилцааг гүнзгийрүүлэхэд илүү бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ үеэр Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн тусгай тоглолт үзүүллээ. Хятадын Шаолины Үшүгийн тусгай үзүүлбэр нь дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийг тойрон аялан тоглосон соёлын гайхамшигт бүтээл юм.

Соёлын өдрүүд долоо хоногийн турш үргэлжилнэ.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 10 цаг 16 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 15 цаг 36 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 15 цаг 47 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 16 цаг 12 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 16 цаг 16 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 16 цаг 19 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 16 цаг 22 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top