x

Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН ялагдал хүлээж, МАН нам үнэмлэхүй (45 суудлаас 40) ялалт байгуулсны дараа Нийслэлийн АН-ын даргыг огцруулж, сонгууль явуулах тухай яриа өрнөөд байгаа. Тэгвэл  энэ талаар Нийслэлйн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт дараахь байр суурийг илэрхийлсэн байна.

-Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. гарсан үр дүн, танай нам тааруу оролцсон шалтгааныг юунаас боллоо гэж үзэж байна вэ?

-Нэгдүгээрт, энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнг их харж байсан байна. Сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орсон учраас ард түмэн сая дүнгээ тавьлаа. Ардчилсан нам, ХҮН гээд хамтарсан засагт орсон намуудад ард түмэн дургүйцэж буйгаа сая хот дээр харууллаа. Хотын хэмжээнд нийтдээ 1.093.100 сонгогч байна. Харин сонгуульд 42 хувь буюу 458.000 иргэн саналаа өгсөн. Манай хот чинь нийтдээ 1.7 сая хүн амтай гэж албан бусаар ярьдаг. Гэтэл энэ иргэдийг төлөөлөөд дээрх хэмжээний хүмүүс саналаа өгсөн. Энэ 458 мянган иргэний 188 мянга нь МАН-ыг дэмжсэн буюу нөгөө 42 хувийн 43 хувь болж байгаа юм. Харин МАН-д саналаа өгсөн 188 мянга гэдэг нь нийт 1.7 сая хүний 18-19 хувь л болж байна. Энэ бол үнэхээр том асуудал.

Сонгуулийн үр дүнд хамтарсан засагт орсон нь нөлөөлснөөс гадна ирцийн асуудал байлаа. МАН зориудаар хуульд өөрчлөлт оруулж, санал өгөх өдрийг баасан гаригт болгосон. Мөн ирц 50 хувиас дээш байх заалтыг авч хаясан. Энэ бүхэн саяны сонгуулийн сөрөг талууд. Дээрээс нь МАН сонгуулийн үеэр 100-500 мянган төгрөгийг хавтгай тараасан. Үүнийг захын хүн хэлнэ. Төрийн байгууллага буюу өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилчдыг бүгдийг нь дайчиллаа.

-Нийслэлд танай намаас нэр дэвшсэн хүмүүсийг их сул байсан. МАН-д найр тавьсан мэт байдлаар нэр дэвшилтдээ хандсан гэх зүйл яригдаж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тэрийг хэн хэлж байгаа юм.

-Зарим хүмүүс тэгж яриад байна л даа?

-Одоо ингэж олон тоон дээр ярьж болохгүй. Манай нэр дэвшигчдийн 50 хувь нь залуучууд байсан. үүний 30 хувь нь гадаадад, 70 хувь нь дотоодын их, дээд сургууль төгссөн. Бүгдээрээ дээд боловсролтой, 2-3 хэлтэй, төр болон хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай хүмүүс нэр дэвшсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу сонгон шалгаруулалтаар хийсэн. Түүнээс биш тэрний, түүний хүн гэсэн зүйл байхгүй. Сул нэр дэвшигч гэж хэнийг хэлээд байгаагаа тодорхой хэлэх хэрэгтэй. Тухайн хүнийг сул гэж хэлж болохгүй шалтгааныг нь би хэлж, мэдээллийг нь өгье.

Миний хувьд нэр дэвшигчдээ харин ч маш сайн өрсөлдсөн гэж бодож байгаа. хэзээ байхдаа нийслэлийн сонгууль орон даяар, улсын хэмжээнд ингэж анхаарал татаж байсан юм. Манай хэвлэлийнхэн хүртэл орон нутгийн сонгууль тэгсхийгээд өнгөрдөг байсан. Энэ удаагийнх болохоор маш их гэрээ хийгдлээ. Бараг УИХ-ыг давсан хэмжээний пи-ар, контент хийгдсэн гэж дүгнэж байна. Одоо хэн, хэдэн хүний санал авсан нь ил тод гараад ирчихсэн байгаа. МАН-ын мөнгөний механизмын эсрэг маш жаахан саналаар л ялагдсан байна лээ. Ирц гайгүй байсан бол ялалт байгуулах бүрэн боломж байсан.

МАН энэ удаад хороо болгон дээр мянгатын системийг угсарчихсан байсан. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн МАН-ын жишиг, схем байхгүй юу. Үүнийгээ есөн дүүрэг дээр хийсэн. Яагаад гэвэл тэдэнд мөнгө, эрх мэдэл, хүн хүч байна. Хулгай хийж олсон асар их мөнгө байна. Хорооны засаг дарга, хэсгийн ахлагч гээд бүгд л эдний командаар ажиллаж байгаа шүү дээ.

-Танай нам нийслэлд таван төлөөлөгчтэй болсон. Тэгэхээр энэ нь бүлэг байгуулах хэмжээнд хүрэх үү. Дээрээс нь та тав цаашдаа нийслэл дээр эрх баригчдаасаа ямар зүйлсийг шаардаж, шахаж ажиллах вэ?

-Цөөнх боллоо, 45-аас тав гэдэг чинь маш бага тоо. Өнгөрсөн 2022 онд баталсан иргэдийн хурлын журам байгаа. Үүгээр бол гурваас дээш мандаттай бол бүлэг байгуулах эрхтэй. Тэгэхээр ямар ч байсан бүлэг байгуулах хэмжээнд байна гэсэн үг. Мэдээж сөрөг хүчин ямар ажил хийдэг вэ, түүнийг хийнэ. Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр, төсөв, үйл ажиллагаанд хяналтаа тавиад, иргэдийнхээ дуу хоолой болоод явна.

-Та нийслэлийн АН-ын даргынхаа албан тушаалыг өгөх үү?

-Ардчилсан нам бол үндэсний хэмжээний нам. Өөрийн гэсэн дүрэм журам, гишүүнчлэл, бүтэцтэй. Тэр утгаараа Улсын дээд шүүхэд Ардчилсан намын үндсэн дүрэм бүртгэлтэй байдаг. Дүрэм дээр сонгуульд ялагдсан бол сонгууль ахалж орсон, удирдсан намын удирдлага хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөх ёстой. Тэгэхээр үүний дагуу намаа ялагдуулсан учраас миний хувьд хариуцлагаа хүлээнэ.

Гэхдээ энэ намын даргыг зүгээр өгчихдөг зүйл биш. Дүрмээрээ хурлаа зарлана. Хуралдаан дээрээ албан ёсоор тайлангаа тавина. Ингэж байж өгнө. Би зарчмын хувьд албан ёсоор нэг байр суурийг илэрхийлж байгаа. Өнөөдөр АН шат, шатны сонгуулиудад ялагдлаа. Өөрөөр хэлбэл УИХ, Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намын удирдлага гэж гурван хүн байдаг. АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, мөн миний бие. Бид гурав бол сонгуульд ялагдсан учраас хамтдаа хариуцлагаа хүлээгээд, ёс зүйтэйгээр ажлаа өгөх ёстой. Энэ бол миний байр суурь.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? 4 цаг 25 мин Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой 4 цаг 57 мин Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна 4 цаг 58 мин Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск 5 цаг 19 мин Саран дээр буух сансрын нисгэгчдийн шинэ хувцсыг Prada танилцууллаа 5 цаг 27 мин Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө 5 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 5 цаг 45 мин ТЗДС-ийн арын үерийн хамгаалалтын даланг энэ долоо хоногт дуусгана 5 цаг 49 мин Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал улираана 5 цаг 55 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлнэ 20 цаг 16 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 20 цаг 23 мин “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа 21 цаг 7 мин Зайсангийн хуучин гүүрийг нураана 21 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа 21 цаг 36 мин Бивол даагаа нэхэхээр Бетербиевийг тулаанд дуудав 21 цаг 45 мин Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав 21 цаг 59 мин Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 22 цаг 7 мин 2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ 22 цаг 13 мин Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв 22 цаг 23 мин Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ 22 цаг 24 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Задралд тулсан Орос орон Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов Баяндун суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, нэг ха... Монголын тамирчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллэ...
Top