Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ. Гэвч энэ мэдээлэл тийм ч олон хүнд таалагдсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-"Энэ эх үүсвэрийг арилжааны банкууд зээлд зарцуулах ёстой. Төв банк их хэмжээний мөнгийг дараад суучихдаг, бизнес эрхлэгчдээ дэмждэггүй" хэмээн шүүмжлэв.
Харин үүн дээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-“Бид энэ эх үүсвэрийг үнэт цаас болгоогүй бол манай эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулах, инфляцийг өсгөх бодит эрсдэлтэй. Төгрөгийн эх үүсвэр учраас долларжих эрсдэл ч бий” гэсэн байна.
Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ны арилжаа нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нээлттэй зах зээлийн үндсэн хэрэгсэл юм. Монголбанк хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу банк хоорондын захын богино хугацаат хүү, нөөцийн хэлбэлзлийг удирдах зорилгоор хугацаа, хүү, арилжаалагдах хэлбэрээр ялгаатай ТБҮЦ-ыг банкуудад арилжаалдаг байна.