x

Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай нийт 5 төрлийн 33 машин, техникийг өчигдөр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар болон холбогдох албаныхан хүлээн авлаа.

Авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авч, Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгөх юм байна.

УБЗАА-ын Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ:

-“Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах зориулалттай 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэх, шидэх зориулалттай 10 машин гээд хот цэвэрлэгээний 33 машиныг хүлээн авлаа. Энэ онд нийт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлсэн” гэв.

Дээрх зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 33 машин, техникийг Хятад улсын “Ченли” групп оруулж ирсэн бөгөөд тус группийн монгол дахь төлөөлөгч У.Отгонжаргал машин, техникүүдийн хүчин чадлын талаар албаны хүмүүст тайлбарласан юм. Тэрбээр “Бидний оруулж ирдэг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний машин, техникүүд хэрэглэхэд авсаархан хэдий ч хүчин чадал сайтай. Нэг техникээр хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг хурдан шуурхай, чанартайгаар хийх боломжтой. Тухайлбал, цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давсыг цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг” гэв.  Эдгээр машин, техникийг Монгол орны эрс тэс уур амьсгалд 4 улирлын турш ашиглах боломжтой.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? 4 цаг 32 мин Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой 5 цаг 4 мин Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна 5 цаг 5 мин Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск 5 цаг 26 мин Саран дээр буух сансрын нисгэгчдийн шинэ хувцсыг Prada танилцууллаа 5 цаг 34 мин Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө 5 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 5 цаг 52 мин ТЗДС-ийн арын үерийн хамгаалалтын даланг энэ долоо хоногт дуусгана 5 цаг 56 мин Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал улираана 6 цаг 2 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлнэ 20 цаг 22 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 20 цаг 30 мин “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа 21 цаг 14 мин Зайсангийн хуучин гүүрийг нураана 21 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа 21 цаг 43 мин Бивол даагаа нэхэхээр Бетербиевийг тулаанд дуудав 21 цаг 52 мин Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав 22 цаг 6 мин Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 22 цаг 14 мин 2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ 22 цаг 20 мин Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв 22 цаг 30 мин Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ 22 цаг 31 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Задралд тулсан Орос орон Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов Баяндун суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, нэг ха... Монголын тамирчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллэ...
Top