Энэ оны хамгийн том тэргэл Сар 10 дугаар сарын 17-нд буюу өнөө шөнө мандана. Энэ бол “сарны перигей” буюу манай гаригийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхцах одон орны ховор тохиох үзэгдэл юм байна.
Энэ үед Сар 357.172 км-ийн зайтай Дэлхийд ойртож, ердийнхөөс 13.5 хувиар томорч харагдана. Сар тойрог замынхаа дэлхийгээс хамгийн их алслагдсан болон хамгийн ойр цэгүүдэд байрлах үед авсан зургуудыг харьцуулбал энэ ялгаа тод томруун ажиглагдах ажээ.
Эх сурюалж: TASS