x

Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна

"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО хамтран “2024-2025 оны өвөл, хаварт бэлэн үү” ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар нэгдсэн уулзалтыг өчигдөр (2024.10.17) “Пума империал” зочид буудалд зохион байгуулжээ. 

Өнгөрсөн жилийн зудад 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсныг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр энэ үеэр мэдээлсэн байна. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж илгээжээ. 

Иймд өвлийн бэлтгэлийг эртнээс хийдэг болох, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэхэд, малчид ч хувийн бэлтгэлээ сайн хангах, хүүхдийнхээ хичээлийг таслуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг ОБЕГ-ын дэд дарга хэлсэн байна. 

Тухайлбал, өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байсан нь судалгаанаас харагджээ. Зудын үеэр Онцгой байдлын алба хаагчид 138 мянган километр замыг туулж, зам даваа гаргаснаар эцэст хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн байна. 

Манай улсад зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Тухайлбал, 1999-2002 онд хатуухан зуд болж байсан. 1999-2000 оны зудад 13 аймгийн 157 сумын мал өртөж, 3,5 сая мал, 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал, 2001-2002 оны зудад 7 аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон мэдээ бий. Мал аж ахуйн орон гэгддэг манай улсад зудын гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн зуд болж 9,7 сая толгой мал хорогдон, 526 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.

Боловсролын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцолсон байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Зуд нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадахаас аргагүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөж байна. Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшсан нь 8 аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Тэдний олонх нь залуу гэр бүл байдаг учир залуу малчдын тоо цөөрч байна. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан байдаг” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? 4 цаг 26 мин Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой 4 цаг 58 мин Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна 4 цаг 59 мин Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск 5 цаг 20 мин Саран дээр буух сансрын нисгэгчдийн шинэ хувцсыг Prada танилцууллаа 5 цаг 28 мин Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө 5 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 5 цаг 46 мин ТЗДС-ийн арын үерийн хамгаалалтын даланг энэ долоо хоногт дуусгана 5 цаг 50 мин Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал улираана 5 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлнэ 20 цаг 16 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 20 цаг 24 мин “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа 21 цаг 8 мин Зайсангийн хуучин гүүрийг нураана 21 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа 21 цаг 37 мин Бивол даагаа нэхэхээр Бетербиевийг тулаанд дуудав 21 цаг 46 мин Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав 22 цаг 0 мин Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 22 цаг 8 мин 2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ 22 цаг 14 мин Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв 22 цаг 24 мин Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ 22 цаг 25 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Задралд тулсан Орос орон Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов Баяндун суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, нэг ха... Монголын тамирчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллэ...
Top