x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.

Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг  Ерөнхийлөгч онцоллоо.

Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав.

Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо.

Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? 4 цаг 37 мин Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой 5 цаг 9 мин Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна 5 цаг 10 мин Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск 5 цаг 31 мин Саран дээр буух сансрын нисгэгчдийн шинэ хувцсыг Prada танилцууллаа 5 цаг 39 мин Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө 5 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 5 цаг 57 мин ТЗДС-ийн арын үерийн хамгаалалтын даланг энэ долоо хоногт дуусгана 6 цаг 1 мин Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал улираана 6 цаг 7 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлнэ 20 цаг 28 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 20 цаг 35 мин “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа 21 цаг 19 мин Зайсангийн хуучин гүүрийг нураана 21 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа 21 цаг 48 мин Бивол даагаа нэхэхээр Бетербиевийг тулаанд дуудав 21 цаг 57 мин Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав 22 цаг 11 мин Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 22 цаг 19 мин 2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ 22 цаг 25 мин Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв 22 цаг 35 мин Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ 22 цаг 36 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Задралд тулсан Орос орон Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов Баяндун суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, нэг ха... Монголын тамирчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллэ...
Top