x

АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ

Өнгөрөгч баасан гаригт явуулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, орон нутагт олонхи суудал авлаа. Нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас 40-ыг нь МАН авч, үлдсэн таван суудал АН-д оногдов. Мөн 21 аймгаас наймыг нь АН авч, үлдсэн 13 аймагт МАН олонхи болсон урьдчилсан мэдээ байна.

УИХ-д 43 суудалтай АН 68 суудалтай МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсны үр дагавар орон нутаг дээр ингэж тусав. АН болон ХҮН-ыг Засгийн газарт урьсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эхний хожлоо авлаа. Хэрэв АН Засгийн газарт ороогүй, эрх баригч намтай нэг хөнжилд шургаагүй, иргэдийн сонголтыг хүндэтгээд сөрөг хүчнээ хийгээд явсан бол ядаж нийслэлийн сонгууль ингэж дуусахгүй байсан нь лав. УИХ-д олонхи суудал авсан, дангаараа Засгийн газраа байгуулах (хуулиараа) ёстой байсан МАН-ын дарга Үндсэн хуулийн заалтыг зөрчин байж сөрөг хүчнээ засагт урьсан эхний зорилго нь энэ байсан болов уу. Иргэд ч хамтарсан Засгийн газрын хаяа хатавчинд шургалсан хоёр намд тохирсон дүнг нь тавилаа.

Хоёр дахь ээлжит бус чуулганаар баталсан 2024 оны төсвийн тодотгол. АН, ХҮН хоёр кабинетийн гадна байсан бол МАН дангаараа хийж чадахгүй нь тодорхой. Одоо Л.Оюун-Эрдэнэд нэг л ажил үлдсэн. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд 2025 оны төсвийн хуулиа УИХ-аар батлуулаад авбал МАН-ын Засгийн газарт АН, ХҮН хоёрын шаардлага үгүй болно. Тэр цагт уригдаж ирсэн гийчид хөөлгийн дуутай буцах нь маргаангүй. АН-ын гишүүд ч гараа хумхиад суухгүй нь тодорхой. Хамгийн түрүүнд намаа сонгуульд ялагдуулсан Лу.Гантөмөр, нийслэлд ялагдал хүлээсэн Т.Батцогт нар хариуцлагаа хүлээж таарна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан, Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийлээ 5 цаг 44 мин Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт 6 цаг 29 мин Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов 7 цаг 18 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа 7 цаг 54 мин Нянгийн  «дуу» хөрсний үржил шимийг  нэмэгдүүлж, эвдрэлээс хамгаална 8 цаг 23 мин АНУ Тагнуулын төв газар дээгүүр дрон нисгэсэн хятад оюутныг баривчлав 8 цаг 35 мин Европын холбоо, Хятадын худалдааны дайн энэ удаа шилэн кабелийг хамрав 8 цаг 39 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна 9 цаг 42 мин Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монголд ирлээ 9 цаг 48 мин Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо 9 цаг 53 мин НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болов 9 цаг 59 мин Альберт нуурын усны төвшин нэмэгдсэнээс 7000 хүн амиа алдав 10 цаг 44 мин Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ 10 цаг 56 мин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо 11 цаг 19 мин Дахиад л Сатоши Накамото биш гэнэ үү? 11 цаг 25 мин "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ 11 цаг 32 мин Домогт теннисчин РАФАЭЛЬ НАДАЛЬ их спортоо орхиж байна 11 цаг 39 мин Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд 11 цаг 46 мин Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү 11 цаг 57 мин “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цаг 2 мин
iИх уншсан
Задралд тулсан Орос орон АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... “Ардын” баатар үхсэн(I) Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй Хятадын хүн амын өөрчлөлтийг судална Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэс... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шу... Сири дэх Ираны үйлдвэрт цохилт өгчээ Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд ханди... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top