x

Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая

Орон нутгийн сонгууль зарласны дараахан “хөөх, сонгуулийн ирц шаардахаа болгочихсон юм байна шүү дээ” гэлцээд, алга ташаад өнгөрснөөс хойш хэдхэн хоногийн дараа өөрсдөө үр дагаврыг нь амсав.

Монгол Улсад сонгууль өгөх насны 2.2 сая иргэний бүртгэл бий. Тэдний тэн хагас нь нийслэлчүүд. Улаанбаатарт хотод 1.1 сая сонгогч саналаа өгөх ёстойгоос 42.3 хувь буюу 425 мянган иргэн сонгуульд оролцсон байна. Үүний 60-аад хувь буюу 255 мянган хүний саналаар МАН ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчийн 20 хувийн саналаар МАН нийслэлд засаглахаар болов.

Үүний дараа “сонгуулиа пропорциональ болгоё, саналын босгыг 50+ хувьд хүргэе” гэх мэт мэргэн санаачилгууд гарч ирэв. Мэргэн түргэндээ ч биш, оройтсон борооны араас цув нөмрөв гэдэг болсон хэрэг. Ингэхэд ардчилал бол олонхийн засаглал гэдэг дүрэм, зарчим бий. Гэтэл МАН яагаад олонхиороо сонгогдож, эрх барих ёстой сонгуулийн зарчмыг “цөөнхийн засаглал” болгож гажуудуулав? Үүний эсрэг үг дуугарах хүн байна уу, манай намуудаас?

Уг нь бол УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуульд “Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан. Сонгогчийн ирц 50 хувиас дээш гарч байж “энэ бол олонхийн сонгууль юмаа, олонхи нь сонгуулиа өгч төрөө байгуулж байна аа” гэж үздэг. Гэтэл МАН-ын парламент 2022 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийн 78.2-т байсан энэ заалтыг аваад хаячихсан. Зөвхөн нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцвэл тухайн нэр дэвшигчид дээр нэмэлт санал хураалгах заалт үлдсэн.

Ингэхэд хамгийн олон сонгогчтой нийслэлд сонгогчийн ирцийг бууруулах, идэвхигүй болгох санаа хаанаас, юунаас төрөв? Яагаад хуулийн энэ өөрчлөлтийг МАН дангаараа хийв?

Сонгуулийн дараа төрийн ордонд ажилладаг хэсэг сэтгүүлчид УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ордны хонгилд ээрч, тойрч байгаад “Сонгууль болгоноор мөнгө тараадаг энэ үзэгдэл хэзээ болих юм бэ? Хэзээ бид сонгуулиа шударга явуулж сурах юм бэ? АН үүний төлөө юу хийх юм бэ?” гэж асуусан чинь маь нөхөр “МАН-ыг татан буулгасан цагт сонгууль шударга явдаг болно” гэж хариулаад бултсан. МАН-ыг татан буулгах байтугай МАН-ыг сонгохын төлөө сонгууль явуулж байгаа улс сонгуулийг шударга явуулах тухай мөрөөдөх хэрэг байна уу? “Оросууд хүртэл коммунист намаа татан буулгачихаад байхад бид тэгээгүй” гэж мянга үглээд нэмэр байх уу?

Хамгийн наад зах нь сонгууль өгч байгаа байраа нэг очоод харчих. Социализмын үед Майн баяраар төв талбайг хучдаг байсан коммунизмын улаан өнгө. Манайхаас өөр оронд бол төрийн далбааныхаа өнгөөр хучдаг юм билээ шүү дээ, сонгуулийнхаа байрыг. Ад үзээд байдаг нөгөө “ах” нар чинь хүртэл улаан өнгөнөөсөө татгалзчихсан. Нэгдүгээр Петр хааны үед бүтээсэн (Нидерландын далбаанаас эхтэй гэх) хаант оросын төрийн далбаагаа 1993 оноос эргүүлж авсан. Ганц манайх л нөгөө коминтерний оросуудын байгуулж өгсөн МАН-ын туг далбаа, МАХН-ын билэгдлийг төрийнхөө сонгуулийн хойморт залчихаад сонгуулиа явуулж байна.

Уг нь бид чинь 2000 жилийн тэртээ, Хүннү гүрний үеэс цэнхэр тугтай явж ирсэн гэж түүхчид үздэг. Богд хаант Монгол улсын үед шар тугтай яваад, 2024 онд хувьсгалын улаан өнгөнд ууссан ард түмэн. Хаанаа халсан, шашнаа мөхөөсөн, Их хааныхаа удам, судрыг Оросын коминтернд хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхтэй ард түмэн. 34 жилийн өмнө арай гэж социализм, коммунизмын сүүдрээс гарч, үүх түүхээ сэргээсэн. Гэтэл түүнээс хойш 34 жил, хүний амьдралын нэг үе элэрчихээд байхад нөгөө л улаан даавууныхаа тасархайг шүтсээр.

Ерээд онд бол яах вэ, ядуугийн зовлон, “ах” нараас тусламжаар авсан улаан даавууныхаа нөөцийг барж дуусгасан юм байж гэж бодъё. Гэтэл одоо амьдрал өөрчлөгдөөд байна. Амьдрал өөрчлөгдөөд байхад хүн нь өөрчлөгддөггүй, яачихсан улс гэр ийм байдаг байна аа?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? 4 цаг 28 мин Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой 5 цаг 0 мин Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна 5 цаг 1 мин Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск 5 цаг 22 мин Саран дээр буух сансрын нисгэгчдийн шинэ хувцсыг Prada танилцууллаа 5 цаг 30 мин Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө 5 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 5 цаг 48 мин ТЗДС-ийн арын үерийн хамгаалалтын даланг энэ долоо хоногт дуусгана 5 цаг 52 мин Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал улираана 5 цаг 58 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлнэ 20 цаг 19 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 20 цаг 26 мин “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа 21 цаг 10 мин Зайсангийн хуучин гүүрийг нураана 21 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа 21 цаг 39 мин Бивол даагаа нэхэхээр Бетербиевийг тулаанд дуудав 21 цаг 48 мин Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав 22 цаг 2 мин Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 22 цаг 10 мин 2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ 22 цаг 16 мин Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв 22 цаг 26 мин Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ 22 цаг 27 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Задралд тулсан Орос орон Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов Баяндун суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, нэг ха... Монголын тамирчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллэ...
Top