НӨАТ-ын урамшууллын сугалааны есдүгээр сарын азтанг өнөөдөр (2024610.16) тодрууллаа.
Найман орон таарсан нэг азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн, долоон орон таарсан гурван азтан тодорч, 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн эзэн болжээ.
Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн 44,614,553 баримтыг оролцуулсан байна.
Үүнээс:
3 орон таарсан 39952 хэрэглэгч 30,000-60,000 төгрөг
4 орон таарсан 4019 хэрэглэгч 40,000-100,000 төгрөг
5 орон таарсан 381 хэрэглэгч 60,000-500,000 төгрөг
6 орон таарсан 51 хэрэглэгч 100,000-5000,000 төгрөгийн азтан болсон байна