x

Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ

Эх сурвалж: TheGuardian

Эхнэр нь “тэр сараачсан юмыг”  хаяхыг шаардаж байв. Хуучин эд зүйлийн наймаачин Пикассогийн зурсан зургийг Капри арал дах байшингийнхаа подвалаас олжээ. Хөрөг наймаачны гэрт хамгийн хямд хүрээтэй хэдэн арван жилээр өлгөөтэй байв-

«Эцэг намайг огт ойлгоогүй»

Капри арал дахь байрныхаа подвалыг  цэвэрлэн цэгцэлж байхдаа нэгэн хачирхалтай  зургийг ЛуижиЛоРоссоолжээ.  Тэр нь 1962 онд  болсон хэрэг ба  хачин этгээд хэлбэрээр зурагдсан хөрөг гэдэг нь л түүнд ойлгомжтой байлаа. Тэр түүнийг зарах гэсэнгүй зүгээр л зочдынхоо өрөөнд өлгөжээ.

Жилээс жилд! Энэ “аймшгийн зургаа хая” гэж  эхнэр нь жилээс жилд Луижид үглэнэ.  Гэсэн ч ямар нэгэн мэдрэмж зургиг хаяулсангүй. Тэр үеэр тэдний хүү Андреа өсч өндийв. Авга эгч нь түүнд  урлагийн түүхийн нэвтэрхий толь бэлэглэсэн байлаа. Номыг нэгт нэггүй уншиж үзсэн хүү энэ зураг үнэ цэнтэй эд гэсэн байлголт авчээ. Эцгийгээ нас барсны дараа ч тэр энэ санаагаа хаясангүй.

«Миний эцэг Капри арлын хүн. Ямар нэгэн хуучны эд зүйлийг олон цуглуулаад өчүүхэн үнээр худалдана хэмээн одоо 60 хүрч буй Андреа Ло Россо өгүүлээд, Тэр энэ зургийг  намайг төрөхөөс өмнө олсон, Пикассо гэх ямар ч ойлголтгүй хүн байв. Тэр соёл хүн байж чадаагүй. Нэвтэрхий толиос Пикассогийн тухай уншаад би зургийг харж бусад бүтээлүүдтэй нь харьцуулан үзэж байлаа. Хөргийн гарын үсгийг хараад Пикассогийн гарын үсэгтэй адилтган үзсэн. Би  адил хан  зүйл байгааг эцэгтээ хэлж байсан Даана ч тэр үүнийг ойлгоогүй. Би том болсон ч  энэ асуудлыг орхиогүй. Ээж маань  зургийг аймшгийн гэж бас хэлээд  түүнээс салахыг   шаардана» хэмээн Андреа  ярьжээ.

 

Эх сурвалж: TheGuardian

Тогтоосон нь: Гарын үсэг нь жинхэнэ

Үнэнийг мэдэхийн тулд Андреа нэртэй арт-детектив Маурицио Серацинид ханджээ. Мөн  урлагийн бүтээлийн үнэлгээ  сэргээн засалт зэргийг  эрхэлсэн «Аркадиа» сангийн гарын үсгийн мэргэжилтэн Чинция Альтерид хандсан байв. Хэдэн жилийн судалгааны дараа хөргийн  зүүн дээд булан дахь бичлэг нь Пабло Пикассогийн жинхэнэ гарын үсэг  гэж тогтоогдов. Хөрөгт  франц зураач эмэгтэй, гэрэл зурагчин, хажуугаар нь агуу зураачийн нууц амраг бөгөөд онгодын тэнгэр нь болсон Дора Маар зурагдсан бололтой.

«Энэ зураг нь “Эмэгтэй чээж хөрөг” (Дора Маарын батлагаат хөрөг) зурагтайтай гайхмаар адилхан гэдгийг Чинция Альтери ярив. Пикассо Каприд байнга очдог зочин нь байв. Энэ зургийг 1930-1936 онуудын хооронд бүтээсэн байх. Зураг дахь гарын үсэг нь зураачийнх гэдэгт эргэлзэх зүйлгүй».

«Эмэгтэйн чээж хөрөг» (1938)

 

Эх сурвалж: style.rbc.ru via wikipedia.org

«Эмэгтэйн чээж хөргийг» 1938 онд бичсэн ба 1999 онд түүнийг  саудын шейхын яхта онгоцноос хулгайлсан байгаа. The Art Loss Register   компани 2008  онд уг зургийг хамгийн ихээр хайгдаж байгаа урлагийн бүтээлийн жагсаалтад оруулжээ. Тэр зураг 2019 онд Голландаас гэнэтхэн олдов. Одоо зургийг 25 сая доллараар үнэлж буй.

Харин сүүлчийн зургийг нь Пикассогийн  жинхэнэ бүтээл гэж тогтоосны дараа түүнийг 6  сая еврогоор үнэлжээ. Гэсэн ч Ло Россогийн гэр бүл мөнгөний сонирхол байхгүй, тэд үнэн мөнийг олж тогтоох гэсэн гэж ярьж байна. Одоо энэ бүх баталгаа баримтыг Малага дахь Пикассогийн санд  илгээнэ. Энэ санд Андреа хэд хэдэн удаа хандсан ч тэд түүнд итгээгүй билээ.Санг зөвтгөх учирыг хэлбэл 1973 онд тэнгэрт хальсан Пикассо амьдралдаа 14 мянга орчим зураг бүтээжээ. Гэтэл  Пикассогийн бүтээл байгаа гэсэн хэдэн зуун хүмүүс  жил бүр санд ханддаг гэнэ.

Нэмэн сонирхуулахад, хоёр жилийн өмнө Пикассогийн алга болсон гэх  «Хэвтэж буй эмэгтэй VI» зургийг  Филиппиний тэргүүн хатагтай асаны тансаг шилтгээнээс санамсаргүйгүйолсон  юм. Энэ гэр бүлийнхэн  тоолшгүй баян мөн маш үрэлгэн  гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан, Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийлээ 5 цаг 46 мин Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт 6 цаг 31 мин Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов 7 цаг 20 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа 7 цаг 56 мин Нянгийн  «дуу» хөрсний үржил шимийг  нэмэгдүүлж, эвдрэлээс хамгаална 8 цаг 25 мин АНУ Тагнуулын төв газар дээгүүр дрон нисгэсэн хятад оюутныг баривчлав 8 цаг 37 мин Европын холбоо, Хятадын худалдааны дайн энэ удаа шилэн кабелийг хамрав 8 цаг 41 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна 9 цаг 44 мин Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монголд ирлээ 9 цаг 50 мин Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо 9 цаг 54 мин НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болов 10 цаг 1 мин Альберт нуурын усны төвшин нэмэгдсэнээс 7000 хүн амиа алдав 10 цаг 46 мин Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ 10 цаг 58 мин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо 11 цаг 20 мин Дахиад л Сатоши Накамото биш гэнэ үү? 11 цаг 27 мин "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ 11 цаг 34 мин Домогт теннисчин РАФАЭЛЬ НАДАЛЬ их спортоо орхиж байна 11 цаг 41 мин Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд 11 цаг 48 мин Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү 11 цаг 59 мин “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цаг 3 мин
iИх уншсан
Задралд тулсан Орос орон АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... “Ардын” баатар үхсэн(I) Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй Хятадын хүн амын өөрчлөлтийг судална Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэс... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шу... Сири дэх Ираны үйлдвэрт цохилт өгчээ Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд ханди... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top