x

“Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа

НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг эхлүүлжээ. Нийслэлийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын 315 сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил, сургалтыг сарын турш зохион байгуулах юм.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлэхдээ, “Үзэгдэх орчин хангалтгүй үед, ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. Аян зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гардаг. Энэ оны эхний 9 сард нийслэлд 669 хүүхэд осол өртөж, ослын улмаас 728 хүүхэд гэмтсэн. Эдний олонх нь явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож, гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтсэн байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хойш сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртөж, 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Иймд сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж буй жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг бариад явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай байхыг уриалж байна” хэмээв.

“Шар дарцаг” аяныг 2021, 2022 онд “Анхааралтай байвал аюул үгүй”, 2023 онд “Хамтдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” уриатайгаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нарт, 2024 онд “Хариуцлагатай жолооч” уриатайгаар хүүхэд, эцэг эх, жолооч нарт хандан зохион байгуулж байгаа юм.

НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар багасгах зорилт тавьсан бөгөөд манай орны хувьд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, эрүүгийн хариуцлагыг чангатгах тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? 4 цаг 35 мин Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой 5 цаг 7 мин Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна 5 цаг 8 мин Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск 5 цаг 29 мин Саран дээр буух сансрын нисгэгчдийн шинэ хувцсыг Prada танилцууллаа 5 цаг 37 мин Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө 5 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн 5 цаг 55 мин ТЗДС-ийн арын үерийн хамгаалалтын даланг энэ долоо хоногт дуусгана 5 цаг 59 мин Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал улираана 6 цаг 5 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлнэ 20 цаг 25 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 20 цаг 33 мин “Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа 21 цаг 17 мин Зайсангийн хуучин гүүрийг нураана 21 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа 21 цаг 46 мин Бивол даагаа нэхэхээр Бетербиевийг тулаанд дуудав 21 цаг 55 мин Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав 22 цаг 9 мин Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 22 цаг 17 мин 2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ 22 цаг 23 мин Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв 22 цаг 33 мин Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ 22 цаг 34 мин
iИх уншсан
Намын сонгууль биш, төрийн сонгууль хийж сурцгаая Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ? АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Задралд тулсан Орос орон Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн да... Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв? Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн... Дархан хотод томилолтоор ажиллаж байсан төрийн албан хаагчий... Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов Баяндун суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, нэг ха... Монголын тамирчид шатрын ДАШТ-д гурван жил дараалан түрүүллэ...
Top