x

Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ

Халуун орны ой, гол мөрнүүдийг хамгаалахын тулд Хондурасын хойд нутагт уул уурхай, усан цахилгаан станцын төслүүдийг эсэргүүцэж байсан байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Хуан Лопез амиа алдсан тухай цагдаа нар ням гарагт мэдэгджээ.

Хуан Лопезыг бямба гаргийн шөнө машинтайгаа сүмээс гэр рүүгээ явж байхад нь хэд хэдэн этгээд буудан хөнөөсөн гэж нэрээ нууцлахыг хүссэн цагдаагийн албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Х.Лопез нь Атлантын далайн эрэг дагуу орших Токоа хотын байгаль орчны байгууллага болох Нийтийн эд хөрөнгийг хамгаалах хороонд ажилладаг байжээ.

Өнгөрсөн онд уг хорооны гурван гишүүн амиа алдсан хэрэг гарч байсан бөгөөд тус байгууллага өшөө хонзон авсан үйлдэл гэж үзэж байжээ. Хондурас нь идэвхтнүүдийн хувьд хамгийн аюултай улсуудын нэгд тооцогддог. Энэ хороо нь уул уурхай, усан цахилгаан станцууд нэмэгдэж буй энэ үед Гуапинол, Сан-Педро голууд болон Карлос Эскалерасын байгалийн нөөц газрыг хамгаалах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтынхаа улмаас олон жилийн турш заналхийлэл, дарамтад өртөж иржээ.

“Бид тодорхой бөгөөд эцсийн хариултыг шаардаж байна, одоогийн Засгийн газар манай хамтран зүтгэгч Хуан Лопесын амь нас хохирсон явдлын хариуцлагыг хүлээх ёстой” гэж идэвхтнүүд олон нийтийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өнгөрсөн 10 дугаар сард Америк хоорондын Хүний эрхийн комиссоос Х.Лопез зэрэг уг хорооны 30 гишүүн болон тэдний хууль ёсны төлөөлөгчдөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж, Хондурасын засгийн газарт хамгаалах механизмаа бэхжүүлэхийг уриалжээ. 

Тус комиссоос мэдээлснээр, Х.Лопез дээрэмчдийн бүлэглэлийн гишүүн, орон нутгийн бизнес эрхлэгч, уул уурхайн компанийн төлөөлөгч зэрэг хүмүүс өөрт нь заналхийлсэн тухай мэдүүлсэн байна. Зургаадугаар сараас хойш гэрийнх нь ойролцоо мотоцикл унасан хоёр эрэгтэй харагдаж эхэлсэн гэж тус комисс мэдээлжээ.

Хондурас дахь НҮБ-ын суурин зохицуулагч Алис Шакелфорд мэдэгдэхдээ, Х.Лопез байгаль орчны хамгаалахаар тэмцсэнийхээ төлөө аюул заналхийлэлд өртсөөр ирснийг дурдаад, энэ аймшигт аллагыг бид зэмлэн буруушааж байна гэв. Их Британийн Global Witness байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд дэлхий даяар амиа алдсан байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн 85 хувь нь Латин Америкийн орнуудад амиа алджээ. Хондураст 18 хүн нас барсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 16 цаг 5 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 16 цаг 6 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 16 цаг 7 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 16 цаг 13 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 16 цаг 14 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 16 цаг 16 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 16 цаг 17 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 19 цаг 26 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 22 цаг 41 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 22 цаг 42 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 22 цаг 43 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 22 цаг 44 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 22 цаг 46 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 23 цаг 6 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 23 цаг 15 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 23 цаг 25 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 23 цаг 41 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 23 цаг 49 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 23 цаг 53 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө Өчигдөр 08 цаг 52 мин
iИх уншсан
Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ
Top