x

Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв

Дональд Петтит анх удаагаа хориод жилийн өмнө  тойрог замд гарсан ба одоо сансарт дөрөв дэх удаагаа нисч байна. Есдүгээр сарын 11-нд Байконурын  сансарын нислэгийн талбайн 31-р талбайгаагаас Олон улсын сансарын станц руу  «Союз МС-26» жолоодлоготой хөлөг гурван хүний багтайгаар хөөрсөн юм.

Сансарын хөлөг хөөрөөд гурван цагийн дараа ОУСС-тай залгагдаж станцад NASA-гийн астронавт Дональд Петтит оросын хоёр сансарын нисгэгчийн хамт орлоо.

Оросын Алексей Овчинин дөрөв дэх удаагаа, Иван Вагнер хоёр дахь удаагаа нисчээ. Харин Дональд Пептит дөрвөн удаа ниссэнээс гадна  тэр өндөрт ажилласаар байгаа хамгийн өндөр настай хүн болж байна. Тэр одоо 69 настай.   

Дональд Петтит  анх 2002 онд олон дахин ашиглах «Индевор» (Endeavour) хөлгөөр сансарт нисэн станцад 161 хоног ажиллаж, хоёр удаа задгай сансарт гарчээ. Тэр дэлхийд «Союз ТМА-1» хөлгөөр буужээ. «Колумбия»  (Columbia) шатлл  2003  гурван оны хоёрдугаар сард сүйрсний дараа астронавтууд  төлөвлөснөөс бараг хоёр дахин их хугацаанд тэнд саатсан байлаа. 
 Петтит  тойрог замын хоёр дахь нислэгээ 2008 оны арваннэгдүгээр сард мөн л «Индевор» хөлгөөр  станцадад шинэ тоног төхөөрөмж хүргэн хийж, 16 хоног тэнд ажиллажээ. Гурав дахь удаа  Дональд Петтит  2011 он арванхоёрдугаар сард «Союз ТМА-03М» хөлгөөр станцад очоод  2012 оны долоодугаар сард  эргэн иржээ. Өнөөдөр хүртэл Пептит  сансарт 370 хоногоо өнгөрөөсөн байв.
 «Зарим хүмүүс морь унан явцгааж ковбой байхаар төрсөн. Харин би пуужингаар нисч сансарт байх тавилантай хүн. Ийм ч учраас эргэн ирэхээ тэсч ядан хүлээнэ»

Хэрэв «Союза МС-26» хөлгийн нислэг төлөвлөснөөр явагдвал 1955 оны дөрөвдүгээр сарын 20-нд  мэндэлсэн Пептит энэ багийнхаа хамт  энэ хөлгөөр дэлхийд 70 нас хүрэхээсээ  19 хоногийн өмнө 2025 оны  дөрөвдүгээр сарын 1-нд  эргэн ирнэ. 
Одоо ОУСС-д энэ багийнхны хамт Роскосмосын сансарын нисэгчид Олег Кононенко, Николай Чуб,  Александр Гребёнкин, NASA -гийн астронавтууд Мэттью Доминик, Майкл Барратт, Жанетт Эппс, Трейси Дайсон, Барри Уилмор, Сунита Уильямс нар байгаа нь түүхэнд станцад байгаа хамгийн олон хүн гэж орлоо.

Петтит сансарт байсан   хамгийн  өндөр настай хөгшин биш. Жишээлбэл, 1962 онд тойрог замын анхны нислэг  хийсэн астронавт Жон Гленн 1998 онд  77 насандаа дахин сансарт нисчээ. 
Энэ талын дээд амжилтын эзэд нь  «Оддын зам» олон ангитын ахмад Киркийн дүрийг бүтээгч жүжигчин Уильям Шетнер, астронавт болж чадаагүй Эдвард Дуайт хоёр.  Тэр хоёр 90 насандаа  жуулчны New Shepard компании Blue Origin  хөлгөөр суборбитын нислэг хийжээ. Нислэгийн үеэр мөрөөдлөө 2024 оны  тавдугаар сард биелүүлсэн Дуайт цуг ниссэн Шетнераас 48 хоногоор  илүү настай байсан учир хамгийн хөгшин болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд  жараад онуудад «Меркурий-13» хөтөлбөрийн эмэгтэй нисэгчээр хувийн компаниын бэлтгэлд  байсан нисэгч Уолли Фанк болдог. Тэр сансарт зөвхөн жуулчин болон 82 насандаа New Shepard хөлгөөр суборбитын нислэг хийжээ.
 

Эх сурвалж: Вокруг Света

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 13 цаг 18 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 13 цаг 18 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 13 цаг 19 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 13 цаг 26 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 13 цаг 26 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 13 цаг 28 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 13 цаг 29 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 16 цаг 38 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 19 цаг 53 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 19 цаг 54 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 19 цаг 55 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 19 цаг 56 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 19 цаг 58 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 20 цаг 18 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 20 цаг 27 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 20 цаг 37 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 20 цаг 53 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 21 цаг 1 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 21 цаг 5 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 21 цаг 26 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ
Top