x

“Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ

“Яги” хар салхины нөлөөгөөр Мьянмарт үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ. 

Тус улсын эрх баригч цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Туны ням гарагт мэдэгдсэнээр, 113 хүн амиа алдаж, 64 хүн сураггүй болжээ. Гэхдээ амиа алдагсдын тоо илүү олон  байж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Үүний зэрэгцээ 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Мьянмарын төв нутгийн Кайя, Кайин, Мандалай, Мон, Шан мужуудад хүчтэй аадар бороо оржээ. Амиа алдагсдын тоо албан ёсны мэдээллээс хавьгүй өндөр байгаа тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.

Мьянмарт 160 хүн амиа алдсан гэж АНУ-аас санхүүждэг “Radio Free Asia” радио мэдээлсэн бөгөөд эрх баригч цэргийн хунтад үнэнч олон нийтийн сүлжээний хаягуудад зөвхөн Мандалайд гэхэд 230 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Японы NHK телевизийн мэдээлснээр, Мьянмарт бямба гаргийн байдлаар 120 гаруй хүн амиа алджээ.

Энэ онд Азийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи болох “Яги” Вьетнам, Лаос, Хятадын Хайнань арал, Филиппинд их хэмжээний хохирол учруулаад байна. Мьянмарыг дайрахаас өмнө шуурга 287 хүний аминд хүрсэн гэж тооцоолж байна. Мьянмарт 66 мянга орчим байшин, 375 сургууль, нэг сүмийн барилга эвдрэн сүйдсэн гэж төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хар салхи, шуурганы хүч, давтамж нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Тодруулбал, далайн ус бүлээхэн болж байгаа нь шуурганы эрчийг нэмэгдүүлж, салхины хурд нэмэгдэхэд нөлөөлдөг. Дулаан уур амьсгал нь мөн илүү их чийгийг хуримтлуулж, хүчтэй аадар бороо ороход хүргэдэг. “Яги” хар салхи ойрын өдрүүдэд Мьянмараас цаашилж, Номхон далайн баруун хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 13 цаг 13 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 13 цаг 14 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 13 цаг 15 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 13 цаг 22 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 13 цаг 22 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 13 цаг 24 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 13 цаг 25 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 16 цаг 34 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 19 цаг 49 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 19 цаг 50 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 19 цаг 51 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 19 цаг 52 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 19 цаг 54 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 20 цаг 14 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 20 цаг 23 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 20 цаг 33 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 20 цаг 49 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 20 цаг 57 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 21 цаг 1 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 21 цаг 22 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ
Top