x

Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ

 БНМАУ-ын баатар, агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ.

 

Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль анх 1921 оны 10 дугаар сард Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Тамгын хоолойд хошуу тамгын мээрэн түшмэл асан Бавуудорж, Гаваа зайсан, Бат-Очир нарын санаачилгаар анхны шаваа тавьжээ.

Түүний дараа 1923 онд хуралдсан хошуу захиргааны Засаг, засаг бус ван гүнгүүдийн хуралдааны шийдвэрээр хошуу тамгыг Илдэн сумын Норовбанзадын хөндийд залах шийдвэр гаргасны дагуу 1924 онд хошуу тамгыг залж анх 14 сурагчтай бага сургуулийг үүсгэн байгуулсан гэх түүхэн эх сурвалж байдаг.

 Улмаар 1928 онд Муухүүгийн Цэвээндорж "Багшийн сургууль" төгсөж анхны шинэ үсгийн багшаар ажиллаж байжээ.

 Өнөөдөр түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус сургуулиас олон арван алдартан гавьяатнууд төрөн гарсан байна.

 Тодруулбал, БНМАУ-ын баатар, агаарын домогт шонхор Д.Дэмбэрэл, Монгол Улсын мото спортын анхдагч, Зууны шилдэг дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Л.Баасанжав, Монголын үндэсний бөхийн түүхэнд өөрийн дархан дүүгүүрдэх мэхээрээ мөнхөрч үлдсэн Монгол Улсын начин Ч.Мөнхтогтох, Монгол Үндэсний шагайн харвааны Улсын мэргэн М.Олонбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Бадрал нар юм.

Мөн тус сургуулийн багш нараас анх төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор багш С.Сүрэнжав шагнуулж байсан байна.

 Зүүнбүрэн сум ирээдүй хойч үе түүхэн алдартнуудаараа бахархаж, үйл хэргийг нь мөнхөд дурсаж явах зорилгоор 2000-2004 оны аймгийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлж, 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор БНМАУ-ын баатар Д.Дэмбэрэлийн нэрэмжит болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 11 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top