x

ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ

Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автсаныг дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан мэдээлжээ. 

Г.Батсайхан:

-"Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах байгууламж дутагдалтай байна. Нийслэлийг зорьж суурьших хүн амын урсгал хурдацтай нэмэгдэхийн хэрээр үер усны байгууламжуудыг төлөвлөж, бүтээн байгуулах ажлыг шуурхайлах шаардлага тулгарч байгаа. Нөгөөх нь хөрсний усны асуудал. Бороо хур элбэгшиж, голын усны түвшин нэмэгдсэнээр хөрсний ус дээшилдэг. Манай дүүргийн тухайд 7 хорооны 18 байршилд нэр бүхий орон сууцны хорооллуудад хөрсний усны асуудал хөндөгдөж байна. Энэ бол цэвэр технологийн алдаа. Нэг байршилд баригдсан хоёр барилгын нэгнээс нь хөрсний ус ундраад, нөгөөх нь зүгээр байдаг. Энэ бол барилгын компани стандарт нормоо зөрчсөн, технологийн алдаа гаргасан, хяналт шалгалт дутуу тавигдсан, туршлага дутсан асуудал. Хөрсний устай холбоотой гомдол, дуудлага бүр дээр мэргэжлийн байгууллагууд очиж ажиллаж байна. Гэхдээ байнга ус шавхаад байна гэж байхгүй. Цаашлаад ийм байдал удаан үргэлжилбэл барилгын насжилтад нөлөөлнө. 

Шийдэх технологиуд бий. Дэлхийн улс орнууд далай дээр байшин барьж, гүүр тавьж байхад манайд хөрсний ус нэвчилтийг шийдэхэд хэцүү биш. Хөрсний ус шүүрсэн бүх барилгын асуудлыг шийдэж, шүүрэлтийг зогсоох ёстой. Үүнд онцгой анхаарна. Наад барилга чинь хувийн өмч болсон гээд иргэнээ хаяж болохгүй. Арматур боож байгаа ажилтан, мужаан, барилгын инженер, удирдлагууд ямар хариуцлага үүрч байгаагаа ойлгож, стандарт, дүрэм журмыг ягштал баримтлаад явчихвал болох зүйл. 

Нөгөө талаас иргэд орон сууц, барилга худалдах авахдаа маш сайн хянаж шалгах мэдлэг туршлагатай байх ёстой. Олон зуун саяар яригдах эд хөрөнгө шүү дээ. Хэчнээн сайн байршилтай байлаа гээд чанаргүй бол өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, боломжийг үгүй хийх эрсдэлтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 52 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top