x

“Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ

“SpaceX” компанийн хэрэгжүүлж буй арилжааны сансрын нислэгийн “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд таван өдрийн туршид сансарт түүхэн нислэг хийсэн багийнхан ням гарагт эх дэлхийдээ амжилттай буцан ирлээ. 

“Crew Dragon” хөлгийн капсул орон нутгийн цагаар 03:37 цагт Флорида муж улсын эргийн ойролцоо газардсан бөгөөд “SpaceX” энэ үйл явдлыг шууд дамжуулсан байна.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг энэхүү нислэгийг сансрын арилжааны салбарт "асар том үсрэлт" боллоо гэж мэдэгдэв.

Тэрбумтан Жаред Айзекманы санхүүжүүлж, ахалсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ямар ч сансрын нисгэгчдийн гараагүй өндөрт буюу тойрог замын 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ.  1972 онд “Аполлон” хөлгөөр Сар руу ниссэн сансрын нисэгчид л Дэлхийгээс цааш нисэж байсан билээ.

Багийн бүрэлдэхүүнд мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан нисгэгч Скотт Потит, SpaceX-ийн ажилтнууд болох Сара Гиллис, Анна Менон нар багтжээ.

Айзекман, Гиллис нар задгай сансарт гарч түүхэнд анх удаа задгай сансар гарсан анхны сансрын нисгэгч бус хүмүүс болсон юм. Энэ нислэгээс өмнө зөвхөн сансрын нисэгчид л задгай сансарт гарч байв.

“Crew Dragon” хөлгийн багийнхан тав хоногийн турш сансарт байх хугацаандаа 40 гаруй туршилт хийжээ. Тухайлбал, сансрын нислэгийн үеэр хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах, “Dragon" сансрын хөлөг болон "Space X"-ийн "Starlink" хиймэл дагуул хооронд хиймэл дагуул хоорондын лазер харилцааг турших зэрэг туршилтуудыг хийжээ.

“Polaris Dawn” бол Айзекман, “SpaceX”-ийн хамтарсан төсөл бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд үйлдэх гурван нислэгийн эхнийх нь юм. "SpaceX"-ийн шинэ "Starship" пуужингийн анхны жолоодлогот нислэгийг уг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ 13 цаг 11 мин П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн 13 цаг 12 мин Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно 13 цаг 13 мин Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа 13 цаг 20 мин Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна 13 цаг 20 мин Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ 13 цаг 22 мин Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна 13 цаг 23 мин Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй 16 цаг 32 мин Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 19 цаг 47 мин Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна 19 цаг 48 мин Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ 19 цаг 49 мин Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана 19 цаг 50 мин Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ 19 цаг 52 мин Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина 20 цаг 12 мин Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна 20 цаг 21 мин Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ 20 цаг 31 мин Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ 20 цаг 47 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ 20 цаг 55 мин Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана 20 цаг 59 мин Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө 21 цаг 20 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж ... Багш нарын ялархлаас илүү хүүхдийн сурах эрх нэн тэргүүнд ба... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил ил... Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Нар... Хөгшрөлтийн эсрэг эмийг хулгана дээр амжилттай туршив BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шуу... БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 град... Доод Цагааннуурын хог хаягдлыг цэвэрлэлээ
Top