x

Хятадын ХБХ 43 хүний хөл бөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасчээ

Хятадын Хөл бөмбөгийн холбоо /CFA/ тохиролцооны тоглолт хийсэн гэх үндэслэлээр 43 хүний хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргажээ. Тэдний дунд Хятадын шигшээ багт тоглож байсан гурван тамирчин, ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жүн Хо нар байна.

Ши Жиньпин даргын удирдлага дор Бээжингийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд Хятадын спорт, тэр дундаа хөл бөмбөгийн салбар дахь авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, олон дээд албан тушаалтныг шоронд хорьсон юм.

Ши Жиньпин өөрийгөө хөл бөмбөгийн хорхойтон гэж тодорхойлдог бөгөөд эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулж, шигшээ багаа түрүүлэхийг харахыг мөрөөддөг хэмээн ярьж байсан удаатай. Гэвч авлигын дуулиан удаа дараа дэгдэж, талбай дээр урам хугарам үйлдлүүд олон жилийн турш гарч байгаагаас харахад энэ амбиц улам бүр алсарч байна.

Дээр дурдсан 43 хүний ихэнх нь хөлбөмбөгчид бөгөөд дотоодын тэмцээн уралдааны үеэр тоглолт наймаалцсан хэргийг шалгах хоёр жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад нийт 128 хүн хэрэгт холбогдсон гэж Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. Энэ мэдээ 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Хятад, Саудын Арабын шигшээ багууд тоглохоос хэдхэн цагийн өмнө, Хятадын баг Японы шигшээд 7:0-ийн харьцаагаар хожигдсоноос хойш долоо  хоногийн дараа гарч байна.

Хятадын Хөл бөмбөгийн холбоо Хятадын Супер лигийн “Шаньдун Тайшань” ​​багт тоглож байсан Сон Жүн Хог тохиролцооны тоглолтод оролцож, авлига авсан гэж буруутгаж байсан юм. 

2022 онд Катарт болсон ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээ багийн дөрвөн тоглолтын гуравт нь оролцож байсан хагас хамгаалагч тэрбээр 2023 оны тавдугаар сараас хойш Хятадад саатуулагдаж байгаад энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгост буцаж ирсэн юм. Тухайн үед Хятадын эрх баригчид түүнийг “төрийн бус байгууллагын ажилтнуудаас авлига авсан байж болзошгүй” гэх үндэслэлээр саатуулсан ажээ.

Мөн бүх насаараа эрхээ хасуулсан хүмүүсийн дотор “Шаньдун Тайшань” багт тоглож байсан Хятадын шигшээ багийн тоглогч асан Жинь Жиндаогийн нэр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж байна 13 цаг 24 мин Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 13 цаг 26 мин Монгол Улс өөрийн онцлогтой хиймэл оюун хөгжүүлэх шаардлагатай 13 цаг 31 мин Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай 13 цаг 51 мин Монгол, Япон эмнэлгийн хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж байна 13 цаг 59 мин Монгол Улсын Ерөнхийлөгч Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо 14 цаг 4 мин Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте ОУЭШ-д шилжигдэв 14 цаг 6 мин АНУ, Украин гал зогсоох тохиролцоонд хүрч, төлөөлөгчид Москвад хэлэлцээ хийж байна 14 цаг 7 мин Гренландын парламентын сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч нам ялалт байгууллаа 14 цаг 8 мин Австралийн иргэн хиймэл титан зүрхээр 100 хоног амьдарсан анхны хүн боллоо 14 цаг 9 мин Орон сууцны үнэ жилийн дотор 12.7 хувиар өсжээ 14 цаг 11 мин Хөдөлмөр эрхлэлтийн хөлстэй, хөлсгүй хэлбэрийн ялгаа 14 цаг 13 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв 14 цаг 16 мин НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Женевт боллоо 14 цаг 18 мин Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдаж байна 14 цаг 18 мин Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт эхэллээ 14 цаг 20 мин УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 17-нд эхэлнэ 14 цаг 21 мин УОК түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна 14 цаг 22 мин Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” 18 цаг 33 мин Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн “Зууны шатар” клубт болно 18 цаг 39 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
Top