x

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024 оны 07 дугаар сарын 01-нээс 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 03-04-нд нутгийн баруун хагаст, 05-нд нутгийн төв хэсгээр, 06-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 07 дугаар сарын 01,02-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар, 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 04,05-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд нутгийн зарим газраар, 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 08,09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 04-нд дуу цахилгаантай аадар бороо, 05-06-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 05-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Тавантолгой түлш"-ийн Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа 57 мин Өнөө шөнө баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цаг 6 мин АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна 3 цаг 35 мин Г.Ууганбаяр: Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан 3 цаг 37 мин Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна 3 цаг 38 мин Нэтфликсийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Жо Байденд нэрээ татахыг уриаллаа 3 цаг 40 мин "Төрийн өмчийн сургуулийн 848 хүүхэд олон улсын шалгалтын оноогоо ЭШ-ын оноотой дүйцүүлсэн нь нэмэгдсэн үзүүлэлт" 3 цаг 40 мин Ерөнхийлөгч нар ДЦС-3-ын шинэчлэл, төмөр зам, хийн хоолойн асуудлаар ярилцлаа 5 цаг 1 мин Хэт халуунд жирэмсэн эмэгтэйчүүдийн баримтлах зөвлөгөө 5 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгчтэй уулзав 5 цаг 26 мин Авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх замыг нээлээ 5 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлагадаа байлгахыг хүсч байна 6 цаг 12 мин Амралт, аялал зугаалгын үеэр гол, усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна 6 цаг 27 мин Хүмүүнлэгийн тусламж түгээх ажил үргэлжилж байна 6 цаг 32 мин Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-наас олгож эхэлнэ 6 цаг 40 мин Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан гадаад иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна 6 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан 7 цаг 1 мин Л.Оюун: Дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өөрчлөгдөж байна 7 цаг 11 мин ХУЛАНГ СУЛЛАЯ !!! 7 цаг 48 мин
iИх уншсан
Ардчилсан нам ард түмний саналд үнэнч байх ёстой Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй! Шинэ парламентын шинэ гишүүд Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ Я.П.Шишмарёв: Монголчуудын уламжлалт баяр ёслол-Долоон хошуу... Монголын ард түмэн өөрчлөхийн төлөө үнэн зүтгэлээ Хамтарсан засгийн ПАЯН ЕВРО-24 хэсгийн тоглолтуудаа  дуусгав ХУЛАНГ СУЛЛАЯ !!! Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, удирдлага... Л.Оюун: Дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өө... Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хаан... Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэм... Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эв... МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 ху... БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт э... СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гар... Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүдээ нээлээ Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуу... Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч бай...
Top