Авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
УБЗАА-наас мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн 31, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүссэн байна.
Мөн түүнчлэн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олон тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр 9.4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос баруун аймаг руу салдаг уулзвар хүртэлх гурван км авто замын суурь хучилтын ажлыг хийж хөдөлгөөнийг нээгээд байна.