"Тавантолгой түлш" ХХК өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүддээ өргөтгөл шинэчлэл болон урсгал засварын ажлыг хийж байна.
Энэ ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн II цехийг хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байгаа бол нэг болон гуравдугаар цех тоног төхөөрөмж, шугамд урсгал засварын ажлыг хийж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар урсгал засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал засварын ажлыг энэ сарын 25-нд бүрэн дуусгаж, ирэх сарын 1-нээс шугам залгаж, түлш үйлдвэрлэж эхэлнэ.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр таслахгүй байх зорилгоор 100 мянган тонн шахмал түлшийг аюулгүйн нөөцөд хадгалдаг юм.
Өнөөдрийн байдлаар 50.3 мянган тонн түлш нөөцлөөд байгаа бол үлдсэн түлшийг ирэх есдүгээр сарын 15 хүртэл үйлдвэрлэн нөөцөлнө.
Эх сурвалж: "Тавантолгой түлш" ХХК