Ойрын үед хэт халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэргийлэхийг жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгойлон анхааруулж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөгөөг өгч байна.
- Шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх
- Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх,
- Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй , сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун цамц, урт өмд өмсөх,
- Ус, хярам, шингэн хар цай ойр ойрхон бага багаар уух,
- Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих,
- Хүйтэн бүлээн шүршүүрт орох,
- Хэт хүйтэн ус, ундаа, зайрмаг болон чихэрлэг шингэнээс татгалзах,
- Давс багатай хөнгөн, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх,
- Төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүдийг ганцааранг нь байлгахгүй байхыг зөвлөж байна.
Хэрэв доорх аюултай шинж тэмдгүүд илэрвэл Яаралтай түргэн тусламж- 103 дуудаарай.