МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрөгч сарын 6-нд намынхаа гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан. Бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн байна. Ингэхдээ одоогийн УИХ, Засгийн газрын гишүүд нь бүгд тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд МАН-ын жагсаалтыг өнгөлөх хүн, тэр дайны улс төрийн фигур одоогийн гишүүд, сайд нар дотор лав байхгүй нь ойлгомжтой болов.
Тэр байтугай намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл тойрогт нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн тухай мэдээллийн зарим сайтууд онцолжээ. Өөрөөр хэлбэл, энэ этгээд жагсаалтыг тэргүүлбэл намаа "яг ална" /эсвэл өөрийгөө хөөднө/ гэдгээ эрх биш ухамарласан бололтой юм. Өмнөх муу муухайг бүр ярихаа больё. ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон, Нүүрсний хулгай энэ тэрийг дурсахаа больё гэхэд зүгээр МАН-ын даргын сүүлийн хоёр удаагийн 15-16 телевизээр зэрэг зэрэг, давталттайгаар цацсан, сөрөг хүчнийхээ лидерүүд дайрсан, улайрсан гүтгэлэг, захиалгат нэвтрүүлэг нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн хэн бэ? гэдгийг их тодоор харуулчихсан л даа. Үүний дараа дахиад олон нийтийн өмнө гарна гэвэл иргэд ёстой жинхэнээсээ зурагтаа хага шидэх байлгүй.
Түүний дараа эрэмбээрээ бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан жасаалтын хоёрт бичигдэх ёстой. Гэтэл намын дарга нь тугаа буулгаад тойрог руу зугтчихаар автоматаар нэгдүгээрт бичигдэнэ гэсэн үг. Араас нь баахан МАН-ын өв залгамжлагч нар, цүнх баригч нар гэсэн шинэ үеийнхэн цувах байх л даа. Гэхдээ тэд нь даанч олонд танидаагүй. Д.Амарбаясгалан өөрөө ч нам дотроо юу юм гэхээс нийт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн лидер биш. Тэгэхээр МАН-ын хувьд энэ удаагийн сонгууль ихээхэн хүнд тусах бололтой. Тойрог руу гүйлдэж байгаа УИХ, Засгийн газрын гишүүд нь хүртэл нөгөө ЖДҮ зээл, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбогдчихсон, нэрээ цэвэрлэж чадаагүй яваа. Зүтгээд зүтгээд 50 хувийн санал чирвэл их юм. Тийм атал МАН энэ удаагийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулбал жинхэнээсээ "7 сарын 1" давтагдах биз.
Саяхан даа, МАН-ын сайтуудаар "АН-ын дарга Лу.Гантөмөр тойргоос нэр дэвших гэнэ. Лу.Гантөмөр жагсаалтыг тэргүүлбэл АН яаж сонгуульд орох вэ дээ, аргагүй" энэ тэр гэчихсэн чулуу нүүлгэж явсан. Тэгсэн чинь тэр "чулуу" нь МАН-ын даргын толгой дээр, өөр дээр нь бууж ирдэг л юм байна.
Ер нь тэгээд туггүй нам сонгуульд ялалт байгуулна гэж байх уу? Муу ч, сайн ч МАН-ын дарга гэдэг хүн намынхаа туг нь юм байгаа биз дээ. Тэрний өмнө зогсох хүн нам дотор нь хэрвээ байвал эртхэн гаргаа өргөөд гараад ир...
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)