x

Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг

БНХАУ-ын эдийн засгийн амжилт болоод түүхийг унагахын тулд АНУ-ын талаас хийж буй хамгийн сүүлийн үеийн оролдлого нь "эрэлтээс давуулан үйлдвэрлэж байна” хэмээн мэдэгдэж буй явдал юм гэж олон улсын судлаачид үзэж байна.

Энэхүү санааны талаар дэлгэрэнгүй өгүүлэхийн өмнө энэ оны эхээр АНУ Хятадын талтай хамтын ажиллагааны харилцаагаа “салгана” гэх үгийг хэлж байсныг санах хэрэгтэй. Дараа нь үйл явц ийн өрнөжээ.

Хятад барууны эдийн засгийн дүрмээр тоглохгүй бол АНУ-ын талаас Хятадын зарим бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа бууруулах, эсвэл бүрмөсөн арилгахад ч бэлэн байсан аж. Хэдийгээр энэ нэр томьёо америкчууд эдийн засаг үйлдвэрлэлтийн хувьд цаашид дангаар явахад бэлэн, үүнийг хийх бүрэн боломжтой гэсэн санааг илэрхийлэх зорилготой байсан боловч бодит байдал дээр хүнийг мэдээ алдуулалгүйгээр мэс засалд оруулахыг зөвшөөрсөнтэй адил утга учир бүхий зүйл байсан гэж нийтлэлч Энтони Моретти уг бичвэртээ онцолжээ.

Энтони Моретти нь Роберт Моррисийн Их Сургуулийн профессор. Уг нийтлэлд зохиогчийн дүгнэлт, санаа бодол тусгагдсан зүйлс бий бөгөөд энэ нь манай редакцын үзэл санааг илэрхийлэхгүй болно.

Эв нэгдэл, хамтын хөгжлийг салгана гэдэг хэзээ ч оновчтой алхам, стратеги байгаагүй. Эл үйл явдал дээр бол бүр боломжгүй зүйл байж. Тиймээс энэ санаа бодлоо ямар нэгэн байдлаар цааш үргэлжлүүлэхийн тулд өөр шинэ шүүмжлэл гаргаж шуугиан үүсгэх шаардлага тулгарсан талаар ч мөн өгүүлжээ. 

Товчхондоо, АНУ-ын улс төрийн шийдвэрлэх эрх мэдэл бүхий хүмүүс Хятадыг эх орондоо хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт аль болох хямд үнээр борлуулахыг хүсэж байна гэж дэлхий нийтийн өмнө шүүмжлэхийг хүсжээ.

Мөн энэ сарын эхээр Хятадад айлчлахаасаа өмнө АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятад улс ийм үйлдлээрээ АНУ болон Европын аж үйлдвэрийг сүйрүүлж байна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн "Эдгээр бодлого нь дотоодын хөгжлийн зорилтуудаас үүдэлтэй байж магадгүй гэж ойлгож байна. Гэхдээ үйлдвэрлэлтийн хэт их хүчин чадал нь хямд үнээр их хэмжээний экспорт хийхэд хүргэдэг” гэж байжээ. 

Гэхдээ үүнийг нягталж дэлгэрүүлж үзэх юм бол зөрүүлээд асуух асуулт ч гарч ирэх аж. 

Цахилгаан тээврийн хэрэгсэл (EVs) болон нарны зай хураагуур нь “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх үзэл санаанд ашигладаг гол хоёр жишээ юм. Тухайлбал, “Атлантик” сэтгүүл цахилгаан автомашины тухай тойм нийтлэлдээ Цагаан ордонд тулгарсан дараах асуудлыг дэвшүүлсэн байна. "Хямд үнэтэй бөгөөд загварлаг, өндөр чанартай Хятад цахилгаан машинууд нь Байдены засаг захиргааны хамгийн чухал хоёр зорилтын нэг болох нүүрстөрөгчийн ялгарлыг хурдан бууруулахад чухал нөлөө үзүүлсэн байх ёстой. Тиймээс цаг уурын аюултай байдал, үүнд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлж, ирэх сонгуулиар учирч буй шүүмжлэлүүдээс зайлсхийж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хурдан бууруулахын тулд Цагаан ордон Хятадын цахилгаан машинуудыг АНУ-д оруулахгүй байх гэсэн шийдвэрээ эргэн харж үүнээсээ буцаж байна” гэж нийтэлжээ. 

Түүнчлэн уг нийтлэлд Ерөнхийлөгч энэ сонгуулийн жил болж бүтэхгүй зүйлсийг эсэргүүцэж, засаг захиргааны дотоодын болон олон улсын хөтөлбөрүүдэд ач холбогдолтой бодлогыг батлахын оронд бохир хий цацдаг, уур амьсгалд хорт нөлөө үзүүлдэг, илүү үнэтэй машинуудыг сурталчилж байна гэж нэмж өгүүлсэн байна. Үүнд хоёр тал байгаа нь америкчууд Ерөнхийлөгч нь мөнгө зардлыг хэмнэж, байгаль орчинд ээлтэй байх боломжийг үгүйсгэж байна гэж үзвэл түүнд асуудал болно. Нөгөө талаас Хятадыг “үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэтрүүлсэн" гэж шүүмжилснийх нь төлөө ард иргэд нь түүнийг дэмжиж ч магадгүй гэсэн гаргалгаануудыг дэвшүүлжээ.

Иймээс Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан машинуудыг АНУ-ын зах зээлд оруулахыг хориглох, Хятадад үйлдвэрлэсэн бусад бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах эсэх тал дээр гаргах шийдвэрүүд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордонд дахин дөрвөн жил ажиллах хүсэл зорилго биелэхэд чухал ач холбогдолтой хэвээр байгаа аж.

Гэвч “үйлдвэрлэлийн хэт их хүчин чадал” гэж байгаа нь бусдыг харлуулах үйл ажиллагаа болж, магадгүй Америкийн автомашины хуучирсан үйлдвэрүүдийг Цагаан ордонд хамгаалж, улмаар үүгээрээ дахин сонгогдоход нөлөөлж болох арга замыг бий болгох талаар ч бодож үзэх боломж өгч болох талтай гэнэ.

Нарны эрчим хүчний талаарх сэдвүүд ч адилхан. Хятад улсыг нарны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгох чиглэлээр дэлхийд тэргүүлдэг гэж үздэг. Зөвхөн 2023 онд л гэхэд Хятад улс АНУ-ын түүхэнд байгаагүй олон нарны зай хураагуур нэмж чадсан. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, "Хятад улс дэлхийн хэмжээнд нарны эрчим хүчийг ашиглах зардлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэвэр эрчим хүчний үйл ажиллагааны давуу тал” гэжээ.

Иймээс тэдэнд алга таших учиртай. Харин АНУ-д бол өөр гэнэ. Учир нь бизнес эрхлэгчид нарны эрчим хүчийг үнэлэн дүгнэж, улмаар Цагаан ордны хүсээгүй дүгнэлтүүд гарч ирж байгаа учраас тэд орлогоо судлах шаардлагатай болсон. Түүнчлэн “АНУ-д төвтэй эрчим хүчний компаниуд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн оронд Хятадад үйлдвэрлэсэн нарны хавтанг худалдан авч байна” гэж “Financial Times” саяхан мэдээлжээ. Үүний шалтгаан нь ердөө зардал юм байна.

Цагаан ордон энэ асуудалд хариу арга хэмжээ авч, Хятадад “үйлдвэрлэл хэт хүчин чадалтай" байгаа учраас үүнийг хямд зарахыг хүсэж байна гэдгээ дахин мэдэгдэв. Вашингтон ийм технологид татвар нэмэхэд бэлэн байгаа нь хэн ч гайхах зүйл биш. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр уг тарифын хүсэлтийг АНУ дахь оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй БНСУ-ын компанийн зүгээс гаргасан байна.

Нэг талаас “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" гэж буруушаах нь АНУ-ын хувьд Хятадад байрладаггүй олон улс дахь бусад түнш байгууллагууддаа давуу тал өгч, тэднийг хөнгөвчлөх гэнэ.

Вашингтоны талаас хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа зүйл бол цахилгаан автомашин болон нарны зайн хавтангийн өрсөлдөөнд ялагдаж буй явдал. Богино хугацааны ашиг олох биш харин урт хугацааны зорилтуудыг эрэлхийлж буй тухай дээр дурдсан тул Бээжин энэ тал дээр хавьгүй түрүүлж яваа юм. Илүү олон хүмүүс цахилгаан машин худалдан авч, нарны эрчим хүч гэх мэт ногоон технологийг амьдралдаа нэвтрүүлснээр дэлхий илүү ногоон, эрүүл, цэвэр газар болж чадна. Гэхдээ АНУ энэ салбарт үйлдвэрлэх, борлуулах тал дээр тэргүүлэх байр суурьтай болсон тохиолдолд л Вашингтон энэ зорилго, зорилтуудыг дэмжинэ гэж дүгнэсэн байна. 

Мөн “Хэт хувь үзэл баримтлалтай байх нь сайн санаа биш. Энэ нь үр дүнгүй шийдвэрүүдийг дагуулж, дэлхийн олон нийтэд бусадтай үл нийцэж буй байдлыг харуулна. АНУ илүү сайн хийж ч чадна. Гэхдээ одоогийн засаг захиргаа үүнийг хийхэд бэлэн биш байна. Цагаан ордон үзэл санааны хувьд чадамж тааруу байна ч гэж хэлж болохоор байна” хэмээн өгүүлжээ. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 30 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 38 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 47 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 15 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 29 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 3 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 12 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 3 цаг 33 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 23 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 4 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 12 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 4 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top