x

Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв

Өнгөрсөн зууны 2000-аад онд “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг нэрийг сонссон хүний толгойтой үс нь босдог байлаа. “Центр пойнт”-ын буудалцаанаас өгсүүлээд хүчин, танхай, дээрэм гээд хүн алахаас бусдыг хийсэн XX зууны “манлай” рецидив гэмт хэрэгтэн байв даа. Насаараа хуулийн сайд хийсэн Ц.Нямдорж өвөөгийн өөрийн намтартаа наасан ганц зүйл нь “Эрүүгийнхнийг дарж авлаа” гэдэг ганц өгүүлбэр. Ч.Энхтайваныг хэлж байгаа нь тэр. Гавьяат хуульч С.Нарангэрэл гуай хүртэл түүний олон гэмт хэргийг өмгөөлж байсан боловч “алтан нарыг алгаараа хаадаггүй” гэдэг болсон байх.

Гэвч Ч.Энхтайван гэдэг хүн шорон оронд орлоо гээд засрал авсан нь юу л бол. Шоронгоос гарсныхаа дараа ч дахиад бүлэглэж хүн зодсон, “Гоёл” наадмыг ивээн тэтгэснийхээ хариуд загвар өмсөгч нарыг зарсан, нэг бус охидын амьдралаар тоглосон гэх ярилцлагууд хэвлэлийн хуудсаар цувардаг байсан...

Харин Ч.Энхтайван бол өөрийгөө шударга журамтай бизнесмэн болсон, засарч хүмүүжсэн, залуу насны алдаа байсан мэтээр цайруулдаг ч сүүлийн үед түүний гардан гүйцэтгэсэн боловсон дээрмүүд хүрээгээ тэлсээр. Тэр нь ахуйн хүрээнээс хальж улс орны гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт уршиг тарьсан их гарын дээрэм болж өргөжсөнийг дараах баримтуудаас харж болно.

Баримт 1. "Санкпетербург"-ийн газрын дээрэм

Сүхбаатарын талбайн чанх урд байрлах хуучнаар “Ленин клуб” буюу одоогийнхоор “Санктпетербург” төвийн газар нь социализмын үеэс Оросын өмчлөлийн хөрөнгө байлаа. Гэтэл Ч.Энхтайван уг газрыг өөрийн эзэмшилд оруулахын тулд Монголын шүүхээр шийдвэр гаргуулж, хууль ёсны эзэмшигч болсон байдаг. Хоёр улсын харилцаанд сэв суулгаад зогсохгүй Монголын хууль, шүүхийн байгууллагын увайгүй байдлыг илчилсэн бас нэг том факт юм даа.

Оросууд болсон хойно монголчуудад дээрэлхүүлээд суухгүй нь тодорхой. Монголын дарга нарыг дуудаж, толгойг нь тогшиж байгаад газраа буцаан авсан ч хууль, шүүхийн байгууллага оролцсон хуйвалдааны золиосонд Монголын төр Ч.Энхтайванд нөхөн олговор өгөхөөр болж үлдсэн байдаг юм. Нөгөө “төрийн мөнгө ёо гэхгүй нь сайхан” гэдэг болсон.

Хамгийн хачирхалтай нь энэ хуульгүй дээрмийг хууль ёсны болгох ажлыг зохион байгуулсан хуульчид, тэр дундаа шүүгч нь хариуцлага хүлээх байтугай дахиад нөгөө Ч.Энхтайвандаа давуу байдал олгож, Монголын төрийг өрөнд оруулчихаад сууж байгаа.

Баримт 2. Гадаадын хөрөнгө оруулалтын дээрэм

2022 онд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын ажлын хэсгийн цуглуулсан мэдээллээр “Ч.Энхтайван нь БНХАУ-ын хөрөнгө оруулагч нарт худалдсан хувьцаагаа буцаан авахаар дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг алдагдуулсан” талаар тухайн үеийн Хууль зүйн сайд (одоо хотын дарга болсон) ярьсан. Ч.Энхтайван нь Сүхбаатар аймаг дахь жоншны ордыг эзэмшдэг "Эф Жи Пи Эм" ХХК-ийн хувьцаагаа Хятадын компанид худалдчихаад мөнгөө авсны дараа наймаанаасаа буцаж, худалдан авагч нараа хууль, шүүхээр дарамталж эхэлсэн юм байна.

Өмнөх хэргүүдийг өөрийнх нь хэлснээр “залуу насны алдаа” гээд, өнгөрсөн түүхийг сөхөхөө больё. Хууль, шүүхийн байгууллагатай нийлж хөрш улсын газрыг дээрэмдчихээд нөхөн олговор авсныг нь анхны удаа юм гээд орхиё. Гэтэл хөрөнгө оруулагч нарт зарсан жоншны ордоо буцааж авахаар айлгаж, дарамталсан явдал нь яавч санаандгүй зүйл биш байж таарна. Гэм биш зан, гэнэт биш хууч болсон хэрэг.

Ч.Энхтайван гэдэг хүний шинэ үеийн боловсон дээрэм үүгээр зогссонгүй. “Боловсон” гэдэг нь хууль ёсны гэсэн үг биш шүү. Хүн зодохоо больсон, хуулийнхантай хүч хавсрах болсныг нь хэлж байгаа юм.

Баримт 3. Стратегийг ордын дээрэм

Иргэн Ч.Энхтайван нь газрын ховор элемэнт буюу өнөөдөр дэлхий даяар хамгийн их эрэлттэй болсон, Монголдоо хамгийн их нөөцтэй, Дундговь аймгийн нутаг дахь “лити” гэх ашигт малтмалын асар их нөөц бүхий стратегийн орд газрыг бас л дээрэмдсэн байна. Уг ордод хөрөнгө оруулна гэж амлаад уг ордыг эзэмшдэг “Алкалли металс" ХХК-ийн хувьцааны талыг авсан ч гэрээнд заасан хөрөнгөө оруулаагүйгээр үл барам хуучин хувьцаа хувьцаа эзэмшигчийг нь Гүйцэтгэх захирлаас буулгаж, өөрөө эзэн суухаар санаархах болжээ. Хөрөнгө оруулалт татахаар байгуулсан оффшор компаниасаа Гүйцэтгэх захирлаар Ч.Энхтайваныг томилсон бичиг бариад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт очиход нь бүртгэлийн байгууллага “Хууль бус бүртгэл хийхгүй” гэсэн тул уламжлалт аргаараа шүүх байгууллагыг ашиглахаар бүртгэлийн байгууллагыг Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн маргаад явж байгаа гэнэ. Өмнө нь Оросуудын газрыг Монголын шүүхийн тусламжтай дээрэмдэж, Монголын төрийг өрөнд оруулсан сурсан мэхээ дахин хэрэглэж байгаа нь тэр.

Хэрэв энэ орд Ч.Энхтайваны гарт орвол манай төрийнхний яриад байгаа “стратегийн ордын 34 хувиа төрд авах” санаачлага яг энэ орд дээр лав бүтэхгүй л болов уу. Хуулиас дээгүүр жаалдаг хулгайч нарын бүлэг Монголд оршсоор байгаагийн бас нэг жишээ “Цагаан Шонхор”-ын гэх Ч.Энхтайваны дээрх гурван баримтаас харж болно.

Хууль зүйн сайд нь хүртэл “Гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдэж байна” гэж шүгэлдээд байхад доогуур нь хууль, шүүхийн байгууллага нь нөгөө дээрэмчидтэй нь нэг тал болчихоод байгааг юу ч гэмээр юм. Хамгийн гол нь энэ дээрэм нь Монголын нутаг дэвсгэрээс хальж, улс орны гадаад харилцаанд сэв суулгах, хөрөнгө оруулагч нарт сөргөөр нөлөөлөх, Монгол Улсын эзэмшвэл зохих стратегийн орд газрыг үнэгүйдүүлж зарах гэх мэт асар их хор уршигтай, улс орны эрх ашигт хохиролтой үр дагаварыг авчирахаар байна. Ийм илэрхий хууль бус үйлдэл дээр Монголын төр, хууль хүчний байгууллага арга хэмжээ авч чадахгүй, толгойг нь илээд яваад бас их учир байна.

Монголын төр, хууль шүүхийн байгууллага “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг хүний өмнө хүч сульдаж, сохор дүлий мэт байгаа нь санамсаргүй хэрэг биш төдийгүй түүний бохир үйл хэрэгт өөрсдөө хутгалдсан байж болзошгүйг харуулж байна. Энэ бол улс төр, бизнесийн хамгийн том бүлэглэлийн, магадгүй хууль шүүхийн асар том хамгаалалтай этгээдийн хийж чадах дээрэм гэдэг нь эргэлзээгүй.

Өнгөрсөн зууны хамгийн зартай рецидив гэмт хэрэгтэн эдүгээ хууль, шүүхийнхнээр хөл хийсэн боловсон дээрэмчин болчихсон явааг өөрөөр яаж тайлбарлах вэ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээрийг эхлүүлжээ саяхан Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 10 мин 1968 оны Чехословакийн хавар 38 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 52 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2 цаг 26 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2 цаг 35 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2 цаг 56 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 3 цаг 46 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 3 цаг 56 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 35 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 22 цаг 27 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа 1968 оны Чехословакийн хавар Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top