x

Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжлэв. Өглөөний хуралдаанаар "Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал" сэдвийн хүрээнд сонсгол хийж, нийт 12 гэрчийг дууджээ. Тэдний нэг нь өнгөрсөн хугацаанд хамгийн удаан буюу 2017-2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэл гишүүн.

Гэвч эрхэм гишүүн "Гадаадад томилолттой яваа" гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй. "Сонсголд гэрчээр дуудсан" гэдэг нь зүгээр нэг утсаар залгаад, эсвэл албан бичиг явуулаад дуудчихдаг юм биш. Сонсголд гэрчээр оролцоно гэсэн баталгаа аваад, эрх, үүргийг нь танилцуулаад гарын үсэг зурсан байхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр талаас харилцан тохиролцсон үйл ажиллагаа.

Гэтэл Монгол төрийн "Хатан  ээж" маань яагаад гэнэт, ямар яаруу давчуу шалтгаанаар гадаад томилолт авсан нь тодорхойгүй. Томилолт гэвэл хаана, ямар улсад ямар ажлаар гэх мэт тодорхой байх ёстой биз дээ. УИХ-ын тамгын газар үүн дээр баталгаатай мэдээлэл өгөх ёстой. Зүгээр УИХ-ын гишүүн өөрөө "Мань чинь гадаадад явлаа. Надгүйгээр аргална уу даа" гэсгээд болчихгүй.

Хоёрдугаарт, ер нь сонсголыг зохион байгуулсан Түр хорооны ажлын албаныхан одоо тайлангаа гаргахдаа сонсголд дуудагдсан гэрч нараас хэд нь ирсэн, ирээгүй, ирээгүйд нь ямар шалтгаан байсан, тэр нь баталгаа нотолгоотой эсэх талаар тодорхой мэдээлэх хэрэгтэй болж байна. Түр хорооны дарга, гишүүн Ж.Чинбүрэн өөрөө "Хүндэтгэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй, шалтгаан нь баталгаа нотолгоогүй бол хуулийн дагуу хариуцлага тооцуулна аа" гээд амлачихсан байгаа шүү дээ. 

Тэгэхгүй бол "иргэдийн мэдэх эрхийг хангана, парламентын хяналтын үүргийг хэрэгжүүлнэ" гэсэн сонсгол маань сүүл рүүгээ  нэг тийм хэлбэрийн төдий болчих аюул, болгоомжлол бас байна.

Сая болж өнгөрсөн сонсголын үеэр нэг зүйл тодорхой болсон нь зах зээл дээр эм борлуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд, аптекууд нь ч, иптортолж байгаа ААН-үүд нь ч тэр ерөнхийдөө энэ салбарт ажиллаж байгаа алба тушаалтан нарын хамаарал бүхий этгээдүүд байна гэдгийг ил болгосон. Хувь иргэн болон төртэй, албан тушаалтнуудтай холбоо сүлбээгүй бол ААН-үүд өрсөлдөөнд орох ямар ч боломжгүй байна гэдгийг харуулсан. Эм, эмнэлгийн салбар бол авилгад хамгийн өртөмхий салбар болсон. Хортой ургамлыг тасдаж хаяад байхад дороо ургаж гарч ирээд байна шүү гэдгийг сонсголд оролцсон АТГ-ын комиссар ч хэлж байна лээ. 

Одоо тэгээд тэдгээр хортой ургамлуудын хамгийн орой дээр сууж байгаа хүн нь үе үеийн Эрүүл мэндийн сайд нар болж байна л даа. Ялангуяа Д.Сарангарэл сайдын хувьд Ковидын үе буюу эрүүл мэндийн салбар задгайдаа гарсан, бараа бүтээгдэхүүнийг тендергүйгээр авдаг болсон, дээр нь хамгийн их мөнгө ямар ч хяналтгүйгээр зарцуулагдаж ирсэн тэр үеийн толгойлогч нь. Ковидын үеийн эм, эмнэлгийн салбарын тухай Д.Сарангэрэл сайдгүйгээр ярих ямар ч боломжгүй юм л даа. 

Өмнөх парламентын үед билүү, 2020 оны хавар манай УИХ-ын дарга "Монгол төрийн ой санамж, туршлагатай түшээ" хэмээн долоон гишүүнийг өндөр ихээр өргөмжилсний нэг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг "Монгол төрийн Хатан эрдэнэ"-д өргөмжилсөн билээ. Дондогдулам хатнаас хойш 100 гаруй жилийн дараа анх удаа шүү дээ. Монгол Улс ковидыг амжилттай даван тууллаа хэмээн үзэж, үүнд оруулсан Эрүүл мэндийн сайдын хувь нэмрийг үнэлсэн хэрэг.

Харин одоо эм, эмнэл зүйн салбарыг хэн хэрхэн дампууруулсан тухай яриа хөөрөө болсон чинь нөгөө "Төрийн ой санамж, Хатан ээж" маань бараагаа харуулдаггүй, нүүрээ нуугаад гараад явчихдаг байж болохгүй л дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (127.0.0.1)
    Зуднаар зоолно гэгчээр ковидоор зоолсондоо. нэг хүнийг 8 саяар эмчлээд байлуу? энэ гатан гэгч чинь.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    Зуднаар зоолно гэгчээр ковидоор зоолсондоо. нэг хүнийг 8 саяар эмчлээд байлуу? энэ гатан гэгч чинь.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    нам доторх янхан
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Д.САРАНГЭРЭЛ (127.0.0.1)
    ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ МИНИЙ ХАМАГ БУЛАЙ ДЭЛГЭГДЭХ УЧРААС ХАТАН УХААН ГАРГАН ГАДААД ТОМИЛОЛТ АВСАН НЬ АГУУ БИШ ГЭЖ ҮҮ ?
    2024 оны 04 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 21 мин 1968 оны Чехословакийн хавар 49 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 3 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2 цаг 37 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2 цаг 46 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 3 цаг 7 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 3 цаг 57 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 4 цаг 7 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 46 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 22 цаг 38 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top