x

"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав"

Өнгөрөгч бямба гаригт “Элийрэгч” Ц.Уянгын зохион байгуулсан “Медиа салбарын хиамрал ба хямрал” нэртэй чөлөөт хэлэлцүүлгээр манай хиамрагчдын дэлгэсэн дуулиан соошилд намжаагүй байх цаг дор өчигдөр ЭЦА-наас зохион байгуулсан “Баян Базараагийн баривчилгаа” гэдэг тавилттай жүжиг манай Засгийн газар, МАН-ын даргын жинхэнэ “өмдийг нь тайлж” харуулав.

Өглөөнөөс хойш “Базарааг нэгжих гэж байна, нэгжиж байна, за бариад явчихлаа  шүү” хэмээн хэрэгт дуртай нөхдийг баахан хошгоруулсан. Яс юман дээр хошгороод байсан нь тийм ч олон биш л дээ. Нэгдүгээрт “Баян” Базараа гэж хэн болохыг одоогийн залуус мэдэх ч үгүй, таних ч үгүй. Хоёрдугаарт, иймэрхүү “Бадамжунай стайлын” баривчилгаанд манайхан бүр дөжирчихсөн. “Мөнгө угаасан, сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй” хэмээн сэжиглэсэн гэлүү. Гэтэл нөгөө сэжиг таамаг нь ч батлагдаагүй байхад манай Засгийн газраас санхүүжиж соошилд тархи угаадгаа нийгэмд зарласан шилмэл баг нь үсэрч гарч ирээд “Баян Базараа өөрөө баяжаагүй, Баярцогт, Сайханбилэг нартай хэтэвч нэгтэй. “Оффшор дансны холбоотнууд” гэж нэрлэгдсэн гурван хүний нэг нь Баян Базар. Хүн үхдэг алтны уурхай “Алтайн хүдэр”, “Эко Алтан Заамар”...

Хүүхний тэнгэртэй Баян Базараа хэдэн улс дамжин мөнгө угаадаг. Үүгээрээ хэдэн сонгуульд нэр дэвшигчид спорсорлосон нь виночин Гантөмөр, Баярцогт, зайгаа тавьж өгдөггүй зөнөг өвгөн Ц.Элбэгдорж, Номтойбаяр нар холбогдож магадгүй байна” гэх мэтчилэн баахан халжээ. Базараа баян явсан нь хэдэн он ч юм, хүүхний тэнгэр нь хаана ч хаясан юм бүү мэд. Лав сүүлийн 20 жил энэ хүний нэрийг сонсоогүй юм байна. Харин “Бид Засгийн газартай гэрээ хийж, жиргээ пост хийдэг. Бидэнд үнэн мөн чухал биш, мөнгө чухал” гэдэг үгийг Монгол даяараа сонссон шүү.

За тэгээд хэдэн сонгууль дараалан нэр дэвшигчийг спорсорлосон нь үнэн юм бол яагаад гэнэт өнөөдөр ухаан сэхээ оров гэх мэтчилэн. “Сонгуульд зориулж 20 сая долларыг Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас гулсуулаад Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэн оросуудаар дамжуулж Монголд оруулж ирсэн” гэсэн байна. Бүр нөгөө 20 сая доллар нь хаагуур явж Монголд орж ирсэн газрын зургийг нь зурчихаж. Бодоход 2020 оны сонгуулийн өмнө “ҮАБЗ-ийн ажлын албаны нөхөд Алтанбулагийн боомтоор 20 сая доллар оруулж ирлээ” гэдэг рүү хөтөлж байх шиг байна л даа.

Уг нь тэр дуулиан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой шалгагдаж байсан. Тэр үед ч хуулийнхан ийм тодорхой газрын зураг гаргаж ирээгүй дээ. Тэгэхээр нөгөө С.Баярын 7 байшин нүүгээд Элбэгдоржийн гадаа очжээ гэдэг шиг л юм болж байна. Тэгээд ч "Баян" Базарааг хэрвээ улс төртэй, улстөрчидтэй холбоё гэвэл 20 жилийн өмнө засаг барьж байсан МАН-ын ах нартай очиж холбогдох ёстой. Тэр үеэс түүний баян болсон түүх намтар эхэлсэн. 

Тэгэхээр Засгийн газрын зүгээс зохион байгуулж байгаа АН-ынхны эсрэг энэ пиар, ймэрхүү яриа жаахан ч гэсэн юм уншдаггүй, мэдээллийг боловсруулдаггүй, харьцуулдаггүй, шил архины мөнгөөр явчихдаг харанхуй масст бол болдог л байх л даа. Гэхдээ бас монголчууд чинь нийтээрээ тийм биш шүү дээ. Тиймээс сонгууль хаяанд ирчихээд байхад, бүхэл бүтэн найман жил засагласан, авилгын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр улсаа адагт аваачсан эрх баригч нам иргэд рүүгээ ийм мэдээллийн түрэмгийлэл хийнэ гэдэг бол нэгдүгээрт, үнэхээр аргаа барж, амь тэмцсэний илрэл. Хоёрдугаарт гэвэл, ёс суртахууны хувьд маш доройтсоны шинж.

Найман жил засагласан нам “Бид ийм юм хийлээ, ингэж ингэж хөгжилд хөтөллөө, одоо дараагийнх нь ингэх гэж байна” гэж сонгуульд ордог болохоос биш сөрөг хүчнийхээ лидерүүдийг нэг нэгээр нь барьж, хорьж, гүтгэж гүжирдэж сонгогчдоос оноо авдаггүй.  

Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан, хутгах гэж зүтгэсэн бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ л хамгийн зөв сонголт. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, чадамжаа бүрэн шавхчихсан байна.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • VENKATA HOSPITAL (127.0.0.1)
    Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Кёрлд талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ Монголоос ирж авахаар явуулахын өмнө эхний хагасын төлбөрийг 400,000 доллараар төлсөн. Энэтхэг ах нар, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаа бол миний нэг бөөр авсан байсан бол Би үүнийг шархны дагуу хавсаргах систем дуусч, хагалгааны дараа өвдсөнгүй, тэд миний үлдэгдэл 400,000 долларыг төлж, намайг эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэжилтэн Эмнэлгийн Холбоо барих DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл утас No 919270170046 эсвэл +447031967810 хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл +447031967810 хатагтай Арсианаас хүндэтгэлтэй байна
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 39 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 46 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 56 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 23 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 37 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 11 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 20 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 3 цаг 41 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 31 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 4 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 20 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 13 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top