x

Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2024"-д хамтарч ажиллахаас татгалзсан

Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д өчигдөр “Парис 2024” олимп, паралимпын наадам оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцжээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон бусад албаныхан оролцсон байна.

МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг: 

-"МҮОХ анх удаа тамирчдын ёслолын хувцасны ивээн тэтгэгчтэй болж Залуучуудын олимпын өмнөхөн "Ханбогд Кашмер" компанитай 700 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хувцас, хэрэглэлээр хангах гэрээ байгуулсан. Харамсалтай нь залуучуудын олимпын дараа цахим хэрэглэгчдээс их шүүмжлэл ирсэн тул "Парис 2024" олимпод ивээн тэтгэгчээр оролцохоос татгалзсан. Сүүлийн мөчид "Michel&Amazonka" компанид хамгийн боломжит хувилбараа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд энэ сарын 1-нээс өмнө үнийн саналаа гаргаж өгье гэсэн тохиролцоо хийсэн. 

МҮОХ бол улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос 125,000 ам.доллар, Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс 250,000 ам.долларын санхүүжилт аваад бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс нээлтийн ёслолын хувцсыг ивээн тэтгэгч байгууллагаар явах ёстой. Гэтэл ивээн тэтгэгч байгууллага олдоогүй.

Тиймээс "Michel&Amazonka" компанийн удирдлагуудтай уулзаад хамтдаа хувцасны загвар гаргаж нийтэд борлуулах замаар гэрээ байгуулахаар тохиролцсон. Спортын хувцасны тал дээр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) хариуцах бол нээлт, хаалтын ажиллагааны ёслолын хувцсыг "Michel&Amazonka" хариуцна. Спортын хувцас хэрэглэлийн тал дээр Японы "Mizuno" компанитай хамтрах болсон. Өнгөрсөн хугацаанд бид спортын хувцасны олон компанид санал тавьсан ч хариу өгөөгүй" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    AAVIINHAA HERGIIG GUITSETGEJ BGAA ZAVAAN ZALUU
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 41 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 58 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 2 цаг 30 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 2 цаг 33 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 2 цаг 34 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 2 цаг 35 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 2 цаг 38 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 2 цаг 42 мин Ипотекийн зээлийг шаталсан хувилбараар хэрэгжүүлнэ 2 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 2 цаг 54 мин Боловсролын төвд зэвсэгт халдлага үйлдэж, 10 хүний аминд хүрчээ 2 цаг 55 мин Хойд бүсийн чуулган, засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Булган аймагт болно 2 цаг 57 мин “Жанжны мэргэн бууч” тэмцээн 58 дахь жилдээ зохиогдож байна 2 цаг 58 мин Мбаппе бэртлийн улмаас Испанийн цомын тоглолтыг өнжихөөр болжээ 3 цаг 0 мин Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ 3 цаг 1 мин Мөст сумын иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна 3 цаг 6 мин Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвань, Тайландын багтай тоглоно 3 цаг 17 мин Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах шинжтэй 3 цаг 31 мин Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт ирлээ 3 цаг 37 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цаг 22 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top