БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам эхэлж, зарим спортын төрлийн өрсөлдөөн ид өрнөж байна. Монголын багаас кёрлингийн холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар хоёр дахь тоглолтоо хийжээ.
Хэсгийн эхний тоглолтод Кувейтын багт 6:5-аар ялагдсан бол дараа нь Японы багт 19:0-ээр хожигджээ. Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвань, 18:00 цагт Тайландын багтай тоглосны дараа маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийнэ.