Эдийн засгийн хямралын улмаас АНУ-д олон мянган иргэн хүнсний дэлгүүрүүдээс тусламж хүсэхэд хүрээд байна. Одоогийн АНУ 20-25 жилийн өмнөхтэй адилгүй болсон бөгөөд энэ нь зөвхөн мөсөн уулын оргил төдий гэж хэвлэлүүд онцолжээ.
Zero Hedge-ийн мэдээлснээр, Барак Обамагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх эхлэх үед АНУ-ын Засгийн газрын зээлийн өр 10 их наяд орчим байсан бол одоо энэ үзүүлэлт 36.2 их наяд долларт хүрч, тасралтгүй өссөөр байна.
Гэмт хэргийн түвшин мэдэгдэхүйц өсөж, орон гэргүй иргэдийн тоо дээд хэмжээнд хүрчээ. Огайо мужид орон гэргүй иргэдийг сүмдээ байрлуулсан ламтанд шоронгийн ял оноох нөхцөл байдал үүссэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
Фентанил гэх мансууруулах бодисын хямрал АНУ-ын нийгэмд ноцтой нөлөө үзүүлж, 2021 онд хураагдсан фентанилийн үрэл 22,600 байсан бол 2023 онд бараг 86,000 хүрч нэмэгджээ.
Өнгөрсөн онд хоршооллуудын дампуурал 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бол ачааны хулгай, тонолтын улмаас 454 сая долларын хохирол учирсан гэж судалгаанд дурджээ.
New York Times-ийн мэдээлснээр, Холбооны шоронгуудад хоригдож буй "эмэгтэй" хоригдлуудын 15% нь трансжендер болсон байна.
Sapien Labs-ийн судалгаагаар, ухаалаг гар утас хэрэглэж буй өсвөр насныхан бодит байдлаас улам тасарч, мэдрэлийн гажиг нэмэгдэх эрсдэлтэй байгаа нь тогтоогджээ.
Эцэст нь, АНУ дахь орон гэргүй иргэдийн тоо дээд түвшинд хүрч, цаашид ч өсөх төлөвтэй байна.
Эх сурвалж: EADaily
Сэтгэгдэл (2)