x

Мөст сумын иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүн Э.Болормаа нар өчигдөр /2025.02.04/ Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй анхны парламент 76 даргаас 126 төлөөлөгч болж ажиллах зарчмыг баримталж буйг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төлөөлөл нь болж ажиллана. Тийм ч учраас УИХ-ын дарга алс хязгаар баруун бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотноо хязгаар нутагт суугаа хөдөө, орон нутгийн иргэдтэй холбоотой шийдвэр гаргаад суух биш тэдний үгийг холбогдох байгууллагуудад уламжилж, батлагдсан хуулиуд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавих боломжтой юм.

Ховд аймгийн Булган суманд Ярантын боомт ажиллаж байна. Харин сумын иргэд боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэд БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 автобусаар тус бүр хил гардаг нь хүртээмжгүй бөгөөд нийтийн тээвэр нь бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн байдаг учраас зорчигч явахад хүндрэл учирдаг талаар хэлж байна. Тиймээс өөрсдийн автомашинаар хил нэвтрэх боломжийг бий болгож, автобусны үйлчилгээ үзүүлж буй цөөн компанийн монопол байдлыг задлах талаар ярьлаа. УИХ-ын даргын зүгээс Булганы боомт бол дан ганц Ховд аймаг гэлтгүй баруун бүс нутгийн 5 аймгийн 450 мянга орчим иргэн зорчдог боомт болно гэдэг талаас нь БНХАУ-ын талтай Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх асуудлыг уламжилна гэлээ. Ингэснээр бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, өөрсдийн зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцлов.

Түүнчлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг урьд өмнө “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд борлуулсан иргэд, нэг сая төгрөгөөр худалдсан ахмадууд хувьцаагаа тухайн үеийн ханшаар эргээд худалдан авах боломж бий эсэх асуудлыг хөндсөөр байна. УИХ-ын даргын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 1072 ширхэг хувьцааг үнэт цаас болгох эхлэлийг тавьж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бүх хүүхэд хувьцаа эзэмшигч болж, 2022, 2023 оны ногдол ашгийг иргэн бүрд тус бүр олгосон. Харин цаашид хувьцаагаа захиран зарцуулах, өвлөх, худалдан авах зэрэг асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай болж, байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэх боломж нээгдсэнээр компани ашигтай ажиллах тутамдаа ногдол ашгаа заавал өгөх ёстой. Харин төр дур мэдэж иргэдийн ногдол ашгийг захиран зарцуулах эрхгүй гэдгийг тодотгов.

Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна. Уг уурхайг стратегийн орд газарт бүртгэж, өгөөжийг нь ард иргэд хүртэх шаардлагатай талаар дурдлаа. Тус сумын иргэд Хөшөөтийн уурхайн нүүрсийг хэрэгцээнд нь тааруулан нийлүүлдэг байх зэрэг санал дэвшүүлэв. Мөн орон нутгийн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээ их байгаа нь амьдралын чанарт нөлөөлж буйг хэллээ. УИХ-ын даргын зүгээс Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг ихээр хөндөж, стратегийн орд газарт бүртгэн авах саналыг дэвшүүлж буй учраас D-parliament платформоор дамжуулан гарын үсгээ цуглуулж, 30000 болсон тохиолдолд УИХ хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэв.

Малчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг бий болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам идэвхтэй өрнүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлснөөр баруун бүсэд импортын 50 кг гурил 80000 төгрөг, дотоодын гурил 120000 төгрөгөөр борлуулагдаж байгаа учраас уг хуулийг хэвээр үлдээх хүсэлт тавилаа. УИХ-ын дарга алслагдсан бүс буюу баруун хязгаар нутагт үр тарианы тариалалт байхгүй, гурилын үйлдвэргүй, гурилын үнэ тээврийн зардлаасаа хамаарч өндөр үнэтэй хэрэглэгчдэд очдог. Тиймээс импортын гурил орж ирэх боломжийг хэвээр хадгалах бодлого барихын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 40 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 42 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 55 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 58 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 1 цаг 0 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 1 цаг 2 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 1 цаг 4 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 1 цаг 9 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 1 цаг 12 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 1 цаг 29 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 49 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 4 цаг 7 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 5 цаг 38 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 5 цаг 41 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 5 цаг 42 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 5 цаг 43 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 5 цаг 46 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 5 цаг 50 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 5 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 6 цаг 2 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top