“Реал Мадрид” багийн довтлогч Килиан Мбаппе шилбэний булчиндаа бэртэл авсан тул Испанийн цомын шөвгийн наймын “Леганес”-тэй хийх тоглолтод оролцохгүй гэж багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти мэдээллээ.
Мбаппе өнгөрсөн ням гарагт болсон Испанийн АШТ-ий “Эспаньол”-ын эсрэг тоглолтын үеэр гэмтэл авчээ. 60 дахь минутад өрсөлдөгчийн хамгаалагч Карлос Роберто түүнд бүдүүлэг тоглолт хийж, улмаар шар хуудсаар торгуулсан байна. Мбаппе уг тоглолтод хожлын гоолыг оруулсан юм.
Тэрбээр энэ улиралд “Реал”-ын бүрэлдэхүүнд 33 тоглолтод оролцож, 21 гоол оруулан, 3 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Испанийн АШТ-ий 22 тойргийн дараах байдлаар 49 оноотой “Реал” хүснэгтийг тэргүүлж, “Атлетико”-гоос 1 онооны илүү явж байна. Багийн дараагийн тоглолт 8-ны өдөр “Атлетико”-гийн эсрэг, улмаар 11-ний өдөр Англид “Манчестер Сити”-тэй Аваргуудын лигийн тоглолт хийх товтой байна.