Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештэй утсаар ярьж, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын XVII чуулганы бэлтгэл ажил болон Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцжээ.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар байхыг онцолж, Засгийн газар уг чуулганы бэлтгэл ажилд өндөр ач холбогдол өгч байгааг илэрхийлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш XVII чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажилд амжилт хүсээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд могой жилийн сар шинийн мэнд хүргэхийг уламжилжээ.