x

Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48,261, мөрдөн байцаалтын 2,704 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг – 92
  • Өмчлөх эрхийн эсрэг – 57
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг – 48
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг – 9
  • Хүний амьд явах эрхийн эсрэг – 5
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг – 5
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах – 4
  • Авлига, албан тушаалын – 2
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх – 1

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас: “Ч” ОНӨААТҮГ-ын албан тушаалтан Г.Ч нь байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 450 мкв талбайн хэмжээтэй барилгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр нураах шийдвэр гаргаж, “С” ХХК-д орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн.

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас: Иргэн Б.Т нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас: Иргэн С.П нь байлдааны зориулалттай сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хяналт тавих ажлыг үргэлжлүүлэн, хууль сахиулах ажиллагааг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 25 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 27 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 40 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 44 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 45 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 47 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 50 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 54 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 57 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 1 цаг 14 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 34 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 3 цаг 52 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 5 цаг 24 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 5 цаг 26 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 5 цаг 27 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 5 цаг 28 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 5 цаг 31 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 5 цаг 35 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 5 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 5 цаг 47 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top