2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 13-15-ны хооронд зохион байгууллаа.
Нийслэлд хуваарийн дагуу зохион байгуулсан шалгалтад оролцохоор 1809 иргэн бүртгүүлсэн бөгөөд 1326 нь оролцсон байна. Шалгуулагчдаас ерөнхий мэдлэгийн шалгалтад 445, монгол хэлний шалгалтад 383, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 192 иргэн тус тус тэнцжээ.
Ингэснээр 192 шалгуулагч буюу 14.5 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ