x

Хар тамхины хэрэгт холбогдсон гадаадын 44 иргэнд 7-20 жил хорих ял оноожээ

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр хар тамхины хэргийн талаар гадаад нөхцөл байдлыг танилцууллаа.

НҮБ-ын хар тамхитай тэмцэх албанаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 275 сая хүн хар тамхи хэрэглэдэг. 2030 он гэхэд ядуу буурай, хөгжиж буй орнуудын хар тамхи хэрэглэгчдийн тоо 40%-аар өснө гэсэн тайланг гаргажээ.

2022 онд КОВИД-ын үед улс орнууд хилээ хаасан үед үндэстэн дамнасан зохион байгуулалттай, хар тамхины бүлэглэлийн үйл ажиллагаа нарийсаж, далд хэлбэрт шилжсэн байна. Алтан гурвалжин буюу Мьянмар, Лаосын бүс нутагт хар тамхины төрлийн ургамлыг ихээр тарьдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргүүдийн 75% нь уг бүс нутгууд болон Туркээр дамжиж орж ирсэн байна. НҮБ-аас ОХУ, БНХАУ хар тамхины шинэ төрлийг үйлдвэрлэх эрсдэлтэйг зарласан. БНХАУ-д хар тамхинд донтсон гурван сая хүн, жилд дунджаар 40,000 хүн нас бардаг судалгааг гаргажээ.

ОХУ-д жилд дунджаар хар тамхинаас болж, 7,000 хүн нас бардаг байна. Тус улсад сүүлийн хоёр жилд хар тамхи үйлдвэрлэгдэг лаборатори нь 47 буюу 40%-аар нэмэгдсэн мэдээлэл байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын 44 иргэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэл авсан.

  • БНХАУ-ын 37
  • Япон улсын нэг
  • БНСУ-ын нэг
  • ХБНГУ-ын хоёр
  • БНТУ-ын гурав гээд 44 иргэн байна" хэмээн мэдээллээ.

Хар тамхины хэрэгт холбогдсон гадаадын 44 иргэнээс 13 нь 15-20 жил, үлдсэн нь 7-12 жилийн хорих ялаар шийтгэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 52 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 6 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 13 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 19 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 40 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 57 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top