x

Д.Өлзийбаатар: 2023 онд үер буусан, 2024 онд бас үер буух гээд байна

Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатар:

Саяхан бид улсынхаа хэмжээнд аймшигт зудтай нүүр туллаа. Монголчууд тэр дундаа малчид их хохирол амслаа. Байгалийн гамшиг аюул гэдэг бол юунд ч дийлдэхгүй хүчин зүйл гэдгийг олж харлаа. Үүнтэй адил их хохирлыг дагуулж байдаг бас нэг зүйл бол үерийн аюул юм.

Хавар, зун, намар үер болдог улирал. Бид цаг ямагт болзошгүй аюулаас сэргийлж явах ёстойг сануулж байна. Улаанбаатар хот  байгуулагдаад 300 гаруй жил болж байна. Анх Алтан тэвшийн хөндийд байгуулагдсанаас хот улам бүр тэлж, хүн ам өссөөр байна. Барилга байшин олширч, хүн ам нэмэгдэнэ. Ийм л зүй тогтолтой. Тэгэхээр олон хүний амьдрал ахуйг гэнэтийн аюултай байдалд оруулж, эдийн засгийн хохирол, цаашлаад эмгэнэлт байдалд хүргэж байдаг зүйл бол гамшгийн асуудлууд байдаг. Эдгээр аюулаас бид хамгийн гол нь урьдчилан сэргийлж байх ёстой. Хамтын хүчээр.

Үерийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн засаг захиргааны хийх ажил ерөөсөө биш. Хамтын ажиллагааны үр дүнд, нэгдэж нягтарч хийж байх ажил юм. Яагаад гэвэл түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн 1933 оны зуны үер байдаг. Сэлбэ гол хоёр голдирлоор урсаж, нийслэлийг тэр чигт нь усанд автуулсан.

Дараагийн болж байсан үер бол хүн болгоны мэдэх 1966 оны гамшигт үер. Энэ бол Туул гол үерлэж, 4-5 хоногийн борооны дараа болж байсан үер. Энэ үед хүмүүс шиврээ бороондоо дасчихсан байсан. Яг долдугаар сарын 11-ний өдөр сайхан нартай, наадам эхэлж байхад гэнэт ус ороод ирсэн. Туул голын эхнээс Тэрэлжийн эхэнд байсан даланг үерийн их ус давж, Хужирбулан, Гачуурт руу их ус орж ирсэн. Юунд ч дийлдээгүй. Замд байсан холбооны шугам, утас цахилгаан бүгд тасарсан. Баянзүрхийн гүүр нурсан. Тэнд байсан автобустай хүмүүс үерт автсан байсныг танкийн батальон хөдөлж, үерт нэрвэгдсэн олон хүнийг аварсан байдаг.

Чингэлтэй, Богд хаан уулын хооронд буюу Алтан тэвшийн хөндийг бүхэлд нь усаар дүүргэчихсэн аюулт үер байсан. Цахилгаан станц эвдрээд зогсчихсон. Үндсэндээ хот амьдралгүй болсон. Тэр үед онцгой байдал гэж байгаагүй гал команд, сэргийлэх гэж байсан. Тэр үед армийн цэргүүд улаан гараараа үзсэн дээ. Энэ бол гэнэтийн аюул, маш олон хүний амь үрэгдсэн. Эдийн засгийн асар их хохирол амссан.

Дараагийн том үер бол 1982 оны наймдугаар сард болсон Баянхошуу, Толгойт, Хайлааст, Чингэлтэйн голууд үерлэсэн үер. Энэ бол уулын үер. Бид уруйн үер гэж ярьдаг. Энэ бол зун болдог. Гэнэт л нэг өдөр болсон үер. Тэр зун бол  бороо хур элбэгтэй. Нар гараад л бороо ороод ийм л үе байсан. Тэр үед би залуу байлаа. Тухайн үед хүмүүс сайхан зун болж байна гэж ярьдаг байсан.

Наймдугаар сарын 3, 4-ний өдөр би Солонго ресторанд борооноос зугтаад хоол идчихээд 30-40 минут л болсон. Гарахад бороо зогсчихсон. Манай гэр Дамбадаржаад байдаг байсан. Гэр лүүгээ автобусаар явж байсан чинь Хайлаастын гүүрэн дээр баахан юм овоолоод хаячихсан. Хөргөгч айлын хашаа, ор дэвсгэр гэх мэт аймшигтай. Энэ бол уулын үер буусан нь тэр. Олон хоног нар, бороо ээлжилж гарч ууланд ус хуримтлагдсаар байгаад халуун наранд зэрэг буучихсан. Мэргэжилтнүүд тэгж тогтоодог.

Уруйн үер бол хамгийн их аюул учруулдаг гамшигт үер байгаа юм. Хөдөөгийн малчид ч гэсэн хамгийн их хохирлыг уруйн үерээс амсдаг. Гэнэт буугаад бэлчиж байгаа малтай нь хүртэл аваад явдаг. Голынхоо үерээс бол малчид сэргийлж чаддаг цаг агаарыг уншиж чаддаг ард түмэн. “Голын түвшин ихэссэн байна” үер болох нь гээд нүүгээд явчихдаг. Харин уруйн үерт л автчихдаг.

Улаанбаатарын бид уруйн үерт автах хамгийн их эрсдэлтэй. Бидний эргэн тойронд байгаа дөрвөн уулын ам болгон нь устай. Ам болгон нь жалгатай, сайртай. Эндээс бууж байгаа үер замдаа таарсан юуг ч тэсгээдэггүй. Ямар ч хүчтэй далан хаалтыг хамаад гардаг. Уруйн үерт олон хүний амь нас үрэгдсэн дээ. Энэ бүгд юунаас болдог вэ, яагаад олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог вэ гэхээр хэнэггүй зангаас болдог. Үүнийг сайн мэдэж байх ёстой. Үер болохгүй юм шиг боддог. Орж байгаа бороондоо дасчихдаг. Бидний болзошгүй аюулаас сэргийлэх ёстой гээд хэлээд байдаг учир нь энэ. Үүнийг анхаарч өөрсдөдөө тусгаж авах ёстой байгаа юм.

Түүхэнд 1966, 1982 оны үер зөвхөн тэмдэглэгдсэн юм бол биш шүү. Маш олон удаагийн буусан үер байгаа Нэгдүгээр хороолол, Ханын материалд болсон үер хүний амь нас авч байсан. Өнгөрсөн жилийн үер байна. Үер бол жил дараалж болдог ийм онцлогтойг бичиж үлдээсэн байдаг.

1966 оны дараа 1967 онд бас үер болж байсан. Урд жил нь болсон учир урьдчилан сэргийлж чадсан учраас хохирол бага амссан.

2023 онд үер болсон юм чинь 2024 онд үер болох гээд байна. Ялангуяа бороо цас ихтэй газар усаар дүүрчихсэн ийм үед үер болох магадлал нь хэвээрээ байгаа. Тийм учраас голын их голдирол, үерийн ам,  жалга, суваг, сайр дагаад буучихсан айлууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Үерээс зайлж нүүх хэрэгтэй. Нүүж чадахааргүй суурин байгуулчихсан байдаг бол гамшгаас сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Нийлээд хамтаараа үерийн далан байгуулах хэрэгтэй. Хамт байж эвлэлдэн нэгдэж, аливаа эрсдэлийг туулдаг. Нэг хүн хашаагаа тойруулчхаад үерээс үлдэнэ гэж байхгүй. Үүнийг бодолцож бэлдэх хэрэгтэй. Удахгүй дөрөвдүгээр сар боллоо. Бүх газар маш их цас орсон. Гуравдугаар сар гарчхаад байхад уулын цас ханзраагүй байна. Уулын цас хайлж, зэрэг бууна. Уулын цасыг урсгаад авч явах голын мөс хайлаагүй байна. Урсах ёстой голдирол руугаа ороод урсах ёстой шар ус дээгүүр нь урсана гэсэн үг.

Нийслэлийн захиргаанаас голын голдиролыг чөлөөлөх ажил хийгээд халиа, тошинг аваад байна. Энэ дээр мэдээж барилга байшин нөлөөлж байгаа. Гэхдээ бид өмнө нь ингэчихсэн одоо яах вэ гээд сууж болохгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй болчихлоо. Шар усны нөлөөлөлд байгаа газрууд нүүх хэрэгтэй. Хэдий зөөж байгаа ч гэсэн гол гэсээгүй л бол ус дээгүүр нь урсах нь тодорхой. Бүх уулын ус зэрэг хайлна. Дөрөвдүгээр  шар усны үер эхэлдэг үе. Ийм анхааралдаа аваад өөрсдийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй.

Эх сурвалж: ҮАБЗ-ийн Ажлын алба 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 41 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 2 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 8 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 29 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top