x

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эргийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эргийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа “Өмнө нь антибиотикийн тэсвэржилтийг чимээгүй тахал гэж үздэг байсан бол өнөөдөр бодитой аюул болоод байна. Тиймээс ч энэ тал дээр анхаарал хандуулах цаг нэгэнт болсон. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр антибиотикийн хэрэглээ ямар байгаа, ямар антибиотикийг түлхүү хэрэглэж байгаа тандалтын тогтолцоог бэхжүүлэх, антибиотикийн зохистой хэрэглээг тандах, антибиотикийн тэсвэржилтийн тандалтын тогтолцоог эрүүл мэндийн байгууллага дээр тандахаас гадна хүн амын дунд мөн тандах, антибиотикийн тэсвэржсэн нянгаар үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээг зөв авах ёстой гэж зөвлөж байна. Энэ чиглэлээр Монгол Улс ямар ажлыг хийж байгаа, ямар ажлыг идэвхжүүлэх талаар бид өнөөдөр ярилцаж байна. ХӨСҮТ нь антибиотикийн тэсвэржилтийн тандалтыг улсын хэмжээнд хийдэг байгууллагын хувьд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна” гэж онцоллоо.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Бичил биетний тэсвэржилтийн асуудал сүүлийн үед ноцтойгоор тавигдах асуудлын нэг болсон. Хүний эрүүл мэндэд аюул занал учруулж буй антибиотикийн тэсвэржилтийн эсрэг Монгол Улсын Засгийн газраас идэвхтэй тэмцэж байгаа учраас ДЭМБ-ын дэмжиж ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Бичил биетний тэсвэржилт буюу антибиотикийн тэсвэржилт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хөдөө аж ахуйн салбар, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Бичил биетэнд тэсвэртэй болвол амь насаа алдах магадлал нэмэгдэж байдаг. Бичил биетэн гэдэг нь нян, вактери, мөөгөнцөр болон шимэгчийг хамруулж байгаа ойлголт юм. Эдгээр бичил биетэн хүний биед орохдоо халдвар, өвчин үүсгэж байдаг. Антибиотикийг зөв зохистой хэрэглэх нь эдгээр бичил биетнийг устгах гол арга бөгөөд үүнийг хянаж явах шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ тандалтын тогтолцоонд хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

Антибиотикийн тэсвэржилт үүсдэг олон шалтгаан байдаг бөгөөд эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарын антибиотикийн зохистой хэрэглээг ч мөн ярих юм.

Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.

Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик юм. Эм, бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетнийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах, мөн малын мах, сүү, хүнсний ногоо зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 30 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 44 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 51 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 57 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 18 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top