Гуравдугаар сарын 20-ноос эхлэн Булган, Хөвсгөл, Улаан-Үд чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ Драгон авто вокзалаас тээвэрлэлт гүйцэтгэхээр болсон талаар Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тодруулбал:
-
Улаанбаатар- ОХУ Улаан-Үд
-
Улаанбаатар- Булган-Булган
-
Улаанбаатар- Хөвсгөл Мөрөн чиглэлд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээ явах юм байна.
Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэсэн. Гэвч зарим чиглэлийн үйлчилгээг буцаагаад Драгон төв рүү шилжүүлж байгаа юм.