x

Э.Бат-Үүл: Бид танк орж ирнэ гэж балайрч суусаар хотоо хөгжүүлэх боломжоо алдсан

"Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форум өчигдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл оролцож санал бодлоо солилцжээ.

Тэрээр "Улаанбаатар хотыг чөлөөт бүс болгохын тулд боомт хот болгох ёстой. Хоёрдугаарт манай улс дэлхийн төмөр замын сүлжээнд нэгдэж чадаагүй. Дэлхийн төмөр замын сүлжээний 90 орчим хувь нь нарийн царигтай төмөр замын сүлжээнд орсон. Үүнд холбогдоогүй улсыг дэлхийн төмөр замын сүлжээнд ороогүй, хөгжих боломжгүй орны тоонд оруулдаг. 

Сая хий ачиж явсан машин дэлбэрэхэд л ямар аюултай зүйл болсон билээ. Гэтэл нийслэл хотынхоо дундуур аюултай ачаа тээврийг төмөр замаараа өдөр бүр хийж байна. Нэг тонн бүхий бензин ачиж яваа галт тэрэгний цуваа осолдоход л хот тэр чигтээ шатах аюултай.

Канадын нэг хот 2013 онд газрын хөрснөөс арчигдсан. Тэр өндөр хөгжилтэй оронд хүртэл хотын дундуур нь бензин ачиж явсан галт тэрэг осолдоод хотоо шатаасан гашуун түүхтэй.

Манай Улаанбаатар хотод бүх барилга байгууламж нь төмөр зам руугаа шахаад барьчихсан. Үүнээс сэргийлж НИТХ-аас 2020 он гэхэд төмөр замыг хотынхоо дундуур биш Богд Хан Уулынхаа урд талд шинэ төмөр зам тавихаар тогтоол гаргасан юм.

Үүнтэй холбоотойгоор 2014 онд Бээжин хотын даргын урилгаар тус улсад айлчлах үедээ нарийн, өргөн төмөр замыг Улаанбаатар хотын өмнө "уулзуулах" боомт барих санал тавьж байлаа.  

БНХАУ-ын нарийн төмөр зам, ОХУ-ын өргөн төмөр замыг шилжүүлэхийн тулд асар том терминалууд бий болдог. Үүнийг дагаад хот хөгжинө. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнууд боомт хотынхоо ачаар л худалдааны чөлөөт бүсийг эрчимтэй хөгжүүлсэн. 

Жишээлбэл, Австри улс хүйтэн дайны үед Зөвлөлтийн өргөн төмөр замыг Европын нарийн төмөр зам руу шилжүүлдэг улс болсноор хөгжлийнхөө гарцыг нээсэн. Манай улс азаар төмөр замын сүлжээ нь зөрсөн хоёр том хөрштэй. Бид танк орж ирнэ гэж балайрч суусаар энэ боломжоо ашиглаж чадахгүй байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 3 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 17 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 24 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 30 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 51 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 53 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 8 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 25 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 7 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 17 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top